Шэнь нүн жя нутаг


Хятадын төв нутгийн Хү бэй мужид хол ойрдоо алдартай Шэнь нүн жягийн балар ой гэж бий. Үүний эргэн тойронд хүн хар амьдардаггүй болохоор байгаль нь унаган төрхөөрөө байдаг бөгөөд Хятадын зэрлэг амьтан ургамлын эх баялгийн ховор эрдэнийн өлгий болсон байна.
Шэнь нүн жя нутгийн 3000 гаруй хавтгай дөрвөлжин км газарт 4700 гаруй төрлийн зэрлэг амьтан ургамал байдаг бөгөөд үүний 60 гаруй төрлийн амьтан нь улсаас дархан цааз тогтоон хамгаалалтанд авсан байна.
Өнгөрсөн зууны 70-аад оноос эхлэн энэ газрын ой модыг хадаж эхэлснээр энэ газрын зэрлэг амьтадын бэлчээр нутгийг маш ихээр эвдсэн байна. Иймд засгийн газар болон холбогдох мэргэжилтнүүд маш их анхаарал тавьж, 2000 оны 3-р сараас Шэнь нүн жя нутгийн ой модыг хамгаалах төсөл хэрэгжүүлж, дархан цаазат нутаг болгон зарлажээ. Ийнхүү 7 жил хамгаалснаар Шэнь нүн жягийн ой модны бүрхэлтийн хэмжээ 88%-д хүрч, зарим газруудад ойн бүрхэлтийн хэмжээ 96%-д хүрсэн байна. Ингэж ургамлын бүрхэлт сайжирснаар алтан сортой сармагчин, зүрх улаан тогоруу, янгир гэх зэргийн амьтан хааяагүй харагдах болсон байна.
Байгальд хохирол болохгүй иймэрхүү хэлбэрийн хөдөө аж ахуйг экологийн хөдөө аж ахуй гэдэг. Шэнь нүн жягийн засаг захиргааны 81 тосгоны 35 нь ийм экологийн хөдөө аж ахуй хөгжүүлж байна. Эдгээр газар нь бас экологийн аялал жуулчлал ч хөгжүүлж байна.

Шэнь нүн жягийн байгаль орчныг маш сайн хамгаалсны зэрэгцээ уулс усных нь эх баялгийг гүйцэд ашиглаж, эмийнургамал тарих, балт зөгий үржүүлэх зэрэг орон нутгийн өндөр ашигтай аж ахуй хөгжүүлснээр нутгийн айл өрхүүдийн амьдрал ахуй жил ирэх тусам өнгөжин дээшилж байна. Шэнь нүн жя нутаг нь уулсын дунд байрладаг болохоор аагим халуун зуны эринд очсон ч сэрүүхэн сайхан байдаг. Гол горхи хоржигнон урсаж, зүул зүйлийн жигүүртэн шувууд жиргэн донгодож, буг хандгай урамдан, ёстой л нэг диважин гэж санагдуулна. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын 4 бааз байгуулж, жилдээ давхардсан тоогоор 600 мянган жуулчид хүлээн авч байна.