Бүгд Найрамдах Хятад Ард Улс

Бүгд Найрамдах Хятад Ард Улс

Хятад нь Евразийн эх газрын зүүн хэсэгт Зүүн Азид орших бөгөөд тус улсын эх газар дээрх хэсгийг нь Эх газрын Хятад хэмээн нэрлэх нь бий. Нийслэл нь Бээжин хот.
Хятад нь 1949 онд Мао Зэдунь тэргүүтэй Хятадын Коммунист Намынхан байгуулсан социалист улс юм.

Нийслэл: Бээжин

Албан ёсны хэл(нүүд): Мандарин, Кантон Хятад) Хонг Конг, Макаод Кантон хэл албан ёсных. Мөн Хонг Конгод Англи, Макаод Португал хэл албан ёсны хэлнүүд. Цөөнх амьдардаг газруудад цөөнхийн хэлнүүд давхар албан ёсны байдаг (ж.нь. Өвөр Монголд Монгол бичгээр бичсэн Монгол хэл албан ёсных)↑

Засаглал: Социалист Бүгд Найрамдах Улс

Ерөнхийлөгч: Ху Жинтао

Ерөнхий сайд (Премьер): Вэнь Жиабао

Тусгаар тогтнолын үйл явдлууд: - Бүгд Найрамдах Хятад Ард Улс зарлагдсан 1949 оны 10 сарын 1

Газар нутаг: - Нийт 9,598,086 эсвэл 9,640,821 км² Хятад нь газар нутгаараа Зүүн Азийн хамгийн том, дэлхийн дөрөвт жагсдаг орон юм.

Хүн ам: 2007 оны тооцоо 1,321,851,888[4] (Дэлхийд 1-д орно) - Хүн амын 94%-ийг эзлэх Хань үндэстнээс гадна Жуань, Уйгур, Монгол, Төвд, Хуй, Мяо, И, Тужиа, Манж зэрэг Засгийн газраас тодорхойлсон 55 бага үндэстнээс бүрэлдэх олон үндэстний улс юм. Хүн амын Нягтшил 140 хүн/км² (Дэлхийд 53-рт ордог)

БНХАУ байгуулагдсанаас хойш Хятадын хүн ам хурдацтайгаар өссөний улмаас Засгийн газраас 1979 онд Нэг хүүхдийн бодлого хэрэгжүүлж, төрөлтийг хязгаарлах болсон. Үүний үр дүнд төрөлтийг хязгаарлаж, хүн амын өсөлтийг бууруулж чадсан боловч иргэншилгүй хүүхдүүд болон хүүхдийн наймаа газар авсан ажээ.

Үндэсний Нийт бүтээгдэхүүн: 2007 оны тооцоогоор Нийт $7.043 триллион (Дэлхийд 2-рт орж байна) Нэг хүнд оногдох Үндэсний Нийт бүтээгдэхүүн $5,300 (дэлхийд 130-рт ордог.) Мөнгөн тэмдэгт Юань (RMB¥, CNY)

Цагийн бүс: UTC+8

Улсын домэйн нэр: .cn

Утасны код: +86

Улсын нэр

Улсын нэрийн шууд орчуулга нь Дундадын Хуа Бүгд Найрамдах Ард Улс (中华人民共和国-Zhōnghuá Rénmín Gònghéguó) . Дундад (中) гэдэг нь Нанхиад үндэстний өөрсдийгөө соёл иргэншлийн төв гэж үзэх уламжлалаас бий болжээ. Дайчин гүрний дараагаар байгуулагдсан бүгд найрамдах улсыг Монголчууд Дундад Иргэн Улс (1911-1945) хэмээн нэрлэдэг. Хуа (华) гэдэг нь улсын олон үндэстнийг нэрлэхийн тулд Сүн Ят-Сений зүгээс ашиглаж эхэлсэн хуучны хэллэг болно.
Хятад буюу Хань үндэстнийг Монголчууд Нанхиад гэж нэрлэж байсныг Монголын Нууц Товчоо мэдээлдэг. Хятад гэдэг нэрийг Монголчууд Дундад Зууны үеийн өвөг Монгол хэлтэн Кидан буюу Хятан үндэстнийг нэрийддэг байснаасаа уламжлан ийн нэрлэх болжээ.

Түүх

БНХАУ байгуулагдахаас өмнөх үе

3000 гаруй жилийн түүхтэй хятад үндэстний түүхийн туршид олон улс гүрэн оршин тогтнож байлаа. Мин гүрэн 1644 онд унаж, манжуудын эрхшээлд орон Чин гүрэн гэгдэх болсон нь Хятадын нутаг дээрх сүүлчийн эзэнт улс байлаа. Мөнхүү Чин гүрэн нь Хар тамхины дайнд (1840-1842) Англид ялагдсанаар Хятадыг барууныхан колоничилж эхэлсэн бөгөөд үүний эсрэг тэмцэл улс орны өнцөг булан бүрт болж байлаа. Эцэст нь 1911 оны Синьхайн хувьсгал Манж Чин гүрнийг мөхөөж, 1912 онд Хятад Улсыг тунхаглажээ. Гэвч цэргийн эрхтнүүдийн хоорондын зөрчил болон Төвд зэрэг улсын тусгаар тогтнолын хөдөлгөөний улмаас нэгдсэн засаг үгүй болов. Ийнхүү олон жил үргэлжилсэн иргэний дайны эцэст Хятадын Коммунист Нам ялж, 1949 онд БНХАУ байгуулагдсан түүхтэй.

БНХАУ-ын үе

БНХАУ-ын түүхийг тухайн үед удирдаж байсан хүний нь нэрээр Мао Зэдуний үе (1949-1978) болон Дэнь Сяопиний үе (1978-) гэж 2 хуваах нь бий.
Мао Зэдуний үед БНХАУ нь социалист системд хамрагдан, Их үсрэлтийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн боловч амжилтад хүрээгүй юм. Үүний улмаас Соёлын хувьсгал гарч, "хувьсгалын эсэргүү" гэгдсэн хүмүүсийг олноор нь хороож, улс орон даяар айдас хүйдэс ноёлсон жилүүд ирсэн юм. Мао Зэдунь нас барахтай зэрэгцэн уг хувьсгал ч намжиж, Маог Хуа Гуофенг залгамжилсан боловч удалгүй төрийн эрх Дэнь Сяопиньд шилжжээ.
Дэнь Сяопиний үед БНХАУ нь Коммунист Нам хэмээх ганц намын системээ хадгалж үлдсэн боловч эдийн засгаа зах зээлийн системд шилжүүлэх алхмууд хийгдэж, БНХАУ нь орчин үетэй хөл нийлүүлэн алхах болжээ. Энэ хугацаанд хүнд хөнгөн үйлдвэрүүд хөгжин, "Дэлхийн үйлдвэр" хэмээн нэрлэгдэх болтлоо эдийн засаг нь өссөн юм. Гэвч улс төрийн хувьд чөлөөт бус байдал үргэлжилсээр байгаа бөгөөд 1989 оны Тянь Ань Миний хэрэг болон 2005 оны Салан тусгаарлахын эсрэг хууль зэрэг нь БНХАУ-ын "Нэг Хятад, Нэг Улс" бодлогын илрэл юм.

Улс төр

Хууль батлах байгууллага нь Бүх Ардын Төлөөлөгчдийн Хурал, гүйцэтгэх засаглалын дээд байгууллага нь Төрийн зөвлөл болно. Гэвч төрийн дээд эрх мэдэл "Нам"-д төвлөрөх бөгөөд ХКН-ын тэргүүлэгчид улс орныг удирддаг гэхэд болно.
1997 онд Англиас буцааж авсан Хонконг болон 1999 онд Португалаас буцааж авсан Макао нь "Нэг улс, хоёр систем" гэж нэрлэгдэхүйц өргөн хэмжээтэй өөртөө засах эрхтэй.

Засаг захиргааны тогтолцоо

2004 оны байдлаар БНХАУ-н засаг захиргааны тогтолцоо нь 23 муж (Одоо үед бодитоор өөрсдийн удирдлагад оруулаагүй Тайвань муж улсыг оруулбал) 5 Өөртөө засах аймаг, 4 хот улс, 2 тусгай статусын засаг захиргааны нэгжээс бүрддэг.

Газар зүйн төлөв

Хятад улс дэлхийн бөмбөрцөгийн зүүн тал, Европ Азийн эх газрын зүүн хэсэг, Номхон далайн баруун эрэгт оршдог. Хятадын хуурай газрын нийт талбай ойролцоогоор 9 сая 600 мянган хавтагай дөрвөлжин километр, Ази тивийн нийт талбайн 21.9%-г эзэлдэг. Азийн хамгийн том орон юм. Дэлхийн 180 гаруй орны дотор Хятадын хуурай газрын талбай Орос, Канадын дараа орж дэлхийд 3-р байр эзэлдэг.

Хятадын хуурай газрын хил 22 мянга гаруй километр бөгөөд, 15 оронтой хил нийлж байна. Зүүн талаараа БНАСАУ-тай хиллэж, өмнө талаараа Вьетнам, Лаос, Бирмтай хөршилж, баруун өмнө болон баруун биеэрээ Энэтхэг, Бутан, Сикким, Непал, Пакистан, Афганистантай хил нийлж, зүүн хойт хэсэг болон баруун хойт хэсэгтээ Орос, Тажикстан, Кыргызстан, Казахстантай хиллэдэг бөгөөд, хойт талаараа Монгол улстай хиллэж байна.
Хятадын эх газрын тэнгисийн эрэг нийт 18 мянга гаруй километр урт, хойт талаас Ялужян мөрний цутгалангаас урагшаа Бей Лүнхе голын цутгаланд хүрч, Япон, Филиппин, Малайз, Бруней, Индонез зэрэг оронтой тэнгисээр алслагдаж байдаг.
Хятадын нутаг дэвсгэрийн хамгийн хойт үзүүр нь хойт өргөргийн 53.31 градус хавийн Мүө Хе сууринаас хойших Хэй Лунжян мөрний гол усан замын төв шугамд хүрч, хамгийн өмнөт цэг нь хойт өргөргийн 4.15 градус хавийн Наньсагийн уртрагийн Зен Му Аншад байдаг. Өмнөт хойт хоёр зах нь хоорондоо 50 градусын зөрөөтэй. 5500 гаруй километрын зайтай. Хойт хэсэг Хей Лун Жян муж цас мөсөөр хучигдаад байхад өмнөт хэсгийн өмнөт тэнгисийн арлууд мөнх халуун зунаараа байдаг. Хятадын нутаг дэвсгэрийн хамгийн баруун зах нь зүүн уртрагийн 73.40 градус хавийн Памирын өндөрлөгийн Узбекийн уулын аманд байхад, хамгийн зүүн зах нь зүүн уртрагийн 135 градус хавийн Фу Юань шенд Yссүри мөрөн болон Хэй Лун Жян мөрний гол усан замын уулзвар дээр байдаг.
Хятад улс өргөн уудам хуурай газартайгаас гадна мөн маш их тэнгисийн усан хилтэй юм. Хойт талаасаа Бүөхай тэнгис, Шар тэнгис, Дорнот тэнгис, Өмнөт тэнгис гээд дөрвөн тэнгис нийлж, Хятадын эх газрыг зүүн хойт талаас нь баруун өмнө тал хүртэл дугуйлан хүрээлж байдаг бөгөөд нийт талбай нь 4 сая 900 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд, Хятадын хуурай газрын талбайн бараг тал хагастай тэнцдэг. Хятад улс бол уул ихтэй орон, нутаг дэвсгэрийн нийт талбайн 33% гаруй нь уул, 26% нь өндөрлөг, 9.9% нь доворхог нутаг, 18.8% нь хотгор газар, 12% нь тал газар юм.

Уул нуруу

Хятадын уул нуруунд Тэнгэр уул, Ишань уул, Яньшан уул, Да Бешань уулны нуруу, Наньлингийн нуруу, Их Хянганы даваа, Тайханшань уул, У шань уул, Шюе феншань уулны нуруу, Алтайн нуруу, Чи Леншань уулны нурууд, Алашань уул, Лиү Паньшань уулны нурууд болон Гимлайн уул зэрэг байдаг. Yүнээс гадна, Хятадын 5 хайрхан гэж байдаг. Энэ нь тухайлбал зүүн хайрхан Тайшань уул, өмнөт хайрхан Хен шань уул, баруун хайрхан Хуашань уул, хойт хайрхан Хэйшань уул, төв хайрхан Суншань уул болно. Хятадын өндөрлөгүүд дотор Хөхнуур Төвдийн өндөрлөг хамгаас нэртэй. Далайн төвшнөөс дунджаар 4000 гаруй метрт өргөгдсөн энэ өндөрлөгийн талбай 2 сая 500 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд, Хятадын нутаг дэвсгэрийн бараг 1/4 хувийг эзэлдэг. Хөхнуур Төвдийн өндөрлөгөөс гадна Өвөр Монголын өндөрлөг, Шар Хөрст өндөрлөг, Юньнань Гүйжеүгийн өндөрлөгүүд байдаг.

Гол мөрөн

Хятад улс бол мөн гол мөрөн ихтэй орон, Хятадын гол мөрнүүдийн уртыг нийлүүлэн бодвол 430 мянган километрт хүрч, дэлхийн бөмбөрцөгийг арваад ороож хүрдэг. Хятадын гол мөрнүүд дотор Хөхмөрөн, Хатан гол хамгаас нэртэй. Хөхмөрөн бол дэлхийн 3-дахь том мөрөн, нийт 6380 гаруй километр урт, Хөхмөрний сав газар эд уурсаар элбэг дэлбэг, усны хүчний нөөц нь Хятадын усны нөөцийн 40%-г эзэлдэг бөгөөд сав газарт нь 20-оод сая га тариан талбай, 300 гаруй сая хүн ам суурьшин амьдардаг Хятадын хөдөө аж ахуйн чухал нутаг болно. Хятадын 2-дахь том гол Хатан голын сав газар бол Хятадын үндэстнүүдийн өлгий юм. Хөхнуур мужийн Баян хар уулнаас эх авсан энэ голын нийт урт нь 5464 километр, Хөхнуур, Сичуан, Ганьсү, Ниншя, Өвөр Монгол, Шаньши, Шэньши, Хенань, Шаньдун зэрэг 9 муж өөртөө засах районаар урсан өнгөрч Бүөхай тэнгист цутгадаг. Хөхмөрөн, Хатан голоос гадна Хятадад бас дэлхийн хамгийн урт суваг болох Бээжин-Ханжеүгийн суваг байдаг. Бээжин-Ханжеүгийн суваг бол Хятадын эртний усан аж ахуйн аврага их барилга болно. Бүр эрт манай тооллын 605-604 оны Сүй Янди хааны үед татсан юм. Энэ суваг Лөүянгаар төв болгож, хойшоо Бээжин, өмөншөө Ханжеү хүрч, 1794 килoметр үргэлжилдэг. Бээжин, Тенжин, Хебей, Шаньдун, Жянсү, Жежян зэрэг муж хотоор урсан өнгөрч, Хайхе гол, Хуайхе гол, Хөхмөрөн, Чен Тан Жян мөрний 5 их гол мөрний системийг холбож байдаг. Одоо энэ суваг Хятадын өмнөт нутгийн усыг хойт нутагт татах барилгын зүүн талын шугамын гол шугам болоод байна.

Reply
  • Group: Guests
  • ICQ:
  • Registered: --
  • Status:
  • Comments: 0
  • Articles: 0
^
Thanks for finally writing about >Бүгд
Найрамдах Хятад Ард Улс » GUUR.MN :.:.:.:.: ГҮҮР.МН
<Loved it!

Feel free to visit my site; casinoraider
Reply
  • Noble

  • 14 September 2023 19:42
  • Group: Guests
  • ICQ:
  • Registered: --
  • Status:
  • Comments: 0
  • Articles: 0
^
Heya i'm for the primary time here. I came across this board and I find It really
helpful & it helped me out a lot. I'm hoping
50$ to the account of new players
Play the best casino and win the jackpot!
offer one thing again and help others such as you helped me.