Гуанжоу хотын дарга авлигын хэргээр баривчлагдав

 
Хятадын Гуанжоу хотын Коммунист намын дарга Ван Цинляныг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Ноён Ваны хашдаг байсан албан тушаал хотын захирагчаас илүү өндөрт тооцогддог юм. Түүнийг намын ирээдүйтэй удирдагчдын нэг гэж үзэж байсан ажээ. 13 сая байнгын оршин суугчтай Гуанжоу хот нь Хонконгтой хиллэдэг эдийн засгийн чухал ач холбогдолтой газар гэнэ.