ЭРЭЭН ХОТЫН НЭГДҮГЭЭР ДУНД СУРГУУЛЬ

 ЭРЭЭН ХОТЫН НЭГДҮГЭЭР ДУНД СУРГУУЛЬ
 Сургуулийн танилцуулга
 Эрээн хотын 1-р дунд сургууль (Хуучнаар Эрээн хотын Олон улсын хэлний сургууль) 2012 оны хавар Эрээн хотын захиргааны албаны шийдвэрээр 12 жилийн сургалттай дунд сургууль болсон. Эрээн хотын боловсролын газрын дарга Арвин сургуулийн захирал болсноор сургалтын орчин болон багш нарын ур чадвар, заах арга сайжран нэмэгдэж, сургалтын чанар дээшилсэн. Тус сургууль нь АНУ-ын Stanford Их сургуулийн хотхоны зохион байгуулалтын жишгээр барилгын загвар хийцийг зохион байгуулсан орчин үеийн том цогцолбор сургууль юм. Манай сургуулийн хотхонд 26 өөр төрлийн байр байдгаас 15 хичээлийн байр байдаг. 2007 онд ӨМӨЗО-ны Боловсролын газраас "Гадаад сурагчдыг сургах” эрхээ авсан. Тус сургууль байгуулагдсанаас хойш Монгол Улсын Улаанбаатар хотын ХУД-ийн 18-р сургууль, СХД-ийн 9-р сургууль, БГД-ийн 44-р сургууль, БЗД-ийн 84-р сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
 Гадаадын сурагчдад зориулсан танилцуулга
 Манай сургуулийн багш нар бүгд дээд боловсролтой. Бид сурагчдад тав тухтай, хөгжилтэй сурах орчныг бүрдүүлсэн. Багш нар сурагч болгонтой тулж ажиллах ба 24 цагийн турш харгалзан хамгаалдаг. Сургуулийн анги болгонд мульмедиа багаж хэрэгслээр тоноглогдсон ба 7 хоногт нэг удаа Хятад хэл дээр кино үздэг. Сурагчдын цайны газарт төрөл бүрийн амт, чанартай хоолоор Монгол тогооч үйлчилдэг. Сурагчдад цэвэрхэн, тохилог, дулаахан дотуур байраар хангадаг. Бага насны хүүхдүүдийн ангид Монгол Улсын туршлагатай Монгол хэлний багш хичээл заадаг. Одоогоор 150 Монгол сурагч байгаа бөгөөд тэдгээрийн Хятад хэлний түвшингээс хамаарч анхан, дунд, гүнзгий гэсэн гурван түвшинд хуваадаг. 2009-2011 оны хооронд Хятад хэлний түвшин тогтоох шалгалтанд оролцсон сурагчдаас 90 хувь нь амжилттай оролцон гэрчилгээ авсан.
 Сурагч элсэх нөхцөл

1.10-16 насны сурагчдыг элсүүлнэ. Эцэг эх нь Эрээн хотод оршин суудаг эсвэл хамаатан садан эцэг эхийн найз нөхөд буюу сурагчтай шууд харилцаж чадахуйц Эрээн хотод суурьшин амьдардаг хүмүүс байх шаардлагатай.

2.Хятад хэлний суурьтай сурагч жилийн III болон IX сард шууд элсэн орж болно.

3.Гадаад улсын сурагчдийн сурах хугацаа 3 жил, суралцах хугацаа дууссанаар БНХАУ-ын дунд сургуулийн гэрчилгээг олгоно.

 Сургалтын төлбөр

1.Хагас жилийн төлбөр нь 2600 юань. Үүнд: даатгал, дотуур байрны төлбөр, дүрэмт хувцас, ном дэвтэр, цэвэр ус зэрэг нь багтана.

2.ВИЗ-ийг сургууль хариуцан хийж өгнө. ВИЗ болон хоолны төлбөр нь дээрх үнэнд ороогүй болно.

3.Сурагч бүртгүүлэхдээ өөрийн гадаад паспорт болон сургуулийн хувийн хэргийг авчирна.

 Хаяг:

Эрээн хотын XINHUA гудамжны хойно.

Утас: 13614892338, 15847991829

Факс: 0479-6973898, 0479-6973885

И-мэйл: wxtsarah@yahoo.com

ЭРЭЭН ХОТЫН НЭГДҮГЭЭР ДУНД СУРГУУЛЬЭРЭЭН ХОТЫН НЭГДҮГЭЭР ДУНД СУРГУУЛЬЭРЭЭН ХОТЫН НЭГДҮГЭЭР ДУНД СУРГУУЛЬЭРЭЭН ХОТЫН НЭГДҮГЭЭР ДУНД СУРГУУЛЬЭРЭЭН ХОТЫН НЭГДҮГЭЭР ДУНД СУРГУУЛЬ