Үргэлжилсэн аадар бороо Хятадад гамшиг дагуулав

 Үргэлжилсэн аадар бороо Хятадад гамшиг дагуулав
Хятадын өмнөд хэсгийн нутгаар өнгөрсөн тав хоногт үргэлжилсэн аадар бороо орсноос их хэмжээний үеэр болж, 26 хүн амь үрэгдэж, гурван хүн ор сураггүй болжээ. Түүнчлэн аадар бороо, үерийн улмаас дөрвөн тэрбум юанийн эдийн засгийн бодит хохирол учирсан  байна. Үерт Хятадын өмнөд хэсгийн есөн муж өртсөнөөс Юнань мужид 11 хүн амь үрэгдэж, хоёр хүн сураггүй болсон аж. Үерийн улмаас Хятадын өмнөд нутгийн 337 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 115 мянган хүнд яаралтай тусламж шаардлагатай байгаа гэнэ. Үерт 8700 гаруй өрхийн сууц урсаж, 66 мянган байшин барилга гэмтэж, 42 мянган га ургац сүйджээ.