БНХАУ-ын даргыг угтах ёслол боллоо

БНХАУ-ын даргыг угтах ёслол боллоо

Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа БНХАУ-ын дарга Си Жиньпин, гэргий Пөн Ли-Юань нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамтаар угтлаа.  Угтах ёслол 16.00 цагийн орчимд Чингисийн талбайд болсон юм. Энэ үеэр хүндэт харуул жагсч хүндэтгэл үзүүллээ. Дээрх арга хэмжээнд Монгол, Хятадын Засгийн газрын гишүүд оролцлоо.

Одоо угтах ёслол өндөрлөөд байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  БНХАУ-ын дарга Си Жиньпин нар Төрийн ордонд хүрэлцэн ирээд байна. Тэд хүндэтгэлийн дэвтэрт гарын үсгээ зурна. Үүний дараа  16.45 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар албан ёсны хэлэлцээр хийнэ. Хэлэлцээр дууссаны дараа буюу 17.45 цагт хоёр улсын хооронд хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болно. Улмаар 18.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ.

БНХАУ-ын даргыг угтах ёслол боллооБНХАУ-ын даргыг угтах ёслол боллооБНХАУ-ын даргыг угтах ёслол боллооБНХАУ-ын даргыг угтах ёслол боллооБНХАУ-ын даргыг угтах ёслол боллооБНХАУ-ын даргыг угтах ёслол боллооБНХАУ-ын даргыг угтах ёслол боллооБНХАУ-ын даргыг угтах ёслол боллоо