Түүхэн айлчлалыг билэгдсэн марк хэвлэгдлээ

 

Түүхэн айлчлалыг билэгдсэн марк хэвлэгдлээ 

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийж байгаа төрийн түүхэн айлчлалыг билэгдэн, "Монгол шуудан" ТӨХК-иас "Түүхэн айлчлал" сэдэвт шинэ маркыг хэвлэн гаргажээ. Нийт 10 мянган ширхэг марк хэвлэсэн байна.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол, Хятадын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан 2014 оныг "Монгол, Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласан.

Айлчлалыг талууд Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрсэн түвшинг баталгаажуулж, улам өргөжүүлсэн, хэтийн төлөвийг тодорхойлсон түүхэн айлчлал болж байна хэмээн дүгнэж байгаа билээ.