Си Жинпинь: Бид Монгол Улсын тусгаар тогтнолыг хүндэтгэн үзнэ

Монгол, Хятадын худалдааны хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх, Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 10 тэрбум юаниас 15 тэрбум юань болгож нэмэгдүүлэх, Азиар дамжин Европ руу хүргэх ачаа тээвэрлэлтийг 2020 онд 100 сая тоннд хүргэх зэрэг чухал хэлэлцээрүүд БНХАУ-ын дарга Си Жиньпиний Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалын үеэр зурагдлаа.
 
Си Жинпинь: Бид Монгол Улсын тусгаар тогтнолыг хүндэтгэн үзнэ

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар өргөтгөсөн хэлэлцээр хийх үеэрээ Монгол, Хятадын харилцааг Иж бүрэн түншлэлийн стратегийн харилцаанд хүрсэн хэмээн дүгнэж, уг харилцааг хөгжүүлэх тунхаглалд гарын үсэг зурлаа.

Тунхаглалын үндсэн зарчим нь талууд бие биений тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх буюу хүчээр сүрдүүлэхгүй байх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх хэмээн тодорхойлж байна. Бас нөгөө талын бүрэн эрх, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулах, аливаа үйл ажиллагаа явуулахгүй, аливаа гэрээ байгуулахгүй, аливаа эвсэл бүлэглэлд нэгдэхгүй... Тийм үйл ажиллагааг өөрийн улсын нутаг дэвсгэрт явуулахыг аль нэг гуравдагч улс, байгууллага, бүлэглэлд зөвшөөрөхгүй байх хэмээн заасан нь айлчлалын хамгийн чухал анхаарал татах асуудлын нэг байлаа.

Мөн олон жилийн хүлээлт үүсгээд байсан транзит тээвэр, далайн боомтоор дамжуулж уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлох зэрэг чухал хэлэлцээрийг байгуулж чадлаа. Уг хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс БНХАУ-ын найман боомтыг ашиглах эрх нээгдэж байна. Товчхондоо энэ нь Монгол Улс гуравдагч зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлох гарцтай болж байна гэсэн үг.

БНХАУ-ын дарга Си Жиньпин энэ тухай "Монголын тал транзит тээвэр, далайн боомтын асуудлыг маш зөвөөр шийдвэрлүүлж чадлаа” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцолсон бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Төмөр замын шинэ гарц, тээврийн тарифын хөнгөлөлт, дамжин өнгөрөх ачаа барааг нэмэгдүүлэх зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэж чадлаа” хэмээн бататгасан юм.

 Си Жинпинь: Бид Монгол Улсын тусгаар тогтнолыг хүндэтгэн үзнэ

Монгол Улс уур уурхайн арвин баялаг нөөцтэй ч түүхийгээр нь экспортолдог нь эдийн засагт төдий л ашигтай тусахгүй байгаа. Тэгвэл уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх, түүнийгээ экспортлох зэрэг чухал яриа хэлэлцээрийг энэ үеэр байгуулж чадлаа. Үүнд хувийн хэвшлийн компаниуд тэргүүлэх зэрэгтэй оролцоно. Тодруулбал, Монгол алт” ХХК нь Харбины Олон улсын Эрчим хүчний компанитай Адуунчулууны 300 МВт цахилгаан станцыг барьж байгуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх, Нарийн сухайтын 195 МВт цахилгаан станцыг барьж байгуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх ерөнхий хэлэлцээрийг байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү айлчлалыг дүгнэж "БНХАУ-ын дарга миний дэвшүүлсэн хоёр талын хамтын ажиллагааны асуудлууд тэр дунд эдийн засгийн, худалдаа, дэд бүтцийн хөгжлийн асуудал бүрийг хариуцах эзэнтэй, уг ажил хийгдэх цаг хугацаатай, ачаа барааны хувьд эргэлт нь одоогийн түвшингээс байнга нэмэгдүүлж, хэмжээ нь өсөж байх тодорхой тоотой байх саналыг дэмжсэнд баяртай байна. Энэ нь аливаа хоёр талд ярьж буй ялангуяа эдийн засаг, худалдаа, тээврийн асуудал хугацаатай, хэмжээтэй, хариуцах эзэнтэй, өсөн нэмэгдэж байх зарчим юм” хэмээн тодорхойлсон юм.

Харин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин хэлсэн үгэндээ "Дахин хэлье. Бид Монгол Улсын нутаг дэвсгэр, тусгаар тогтнол, сонгон авсан хөгжлийн замыг үеийн үед хүндэтгэн үзнэ. Бид Монголын талаас санаачилсан БНХАУ, Монгол Улс, ОХУ -ын хамтарсан уулзалтыг ч дэмжиж байна. Мөн Талын зам төслийг ч дэмжиж хамтран ажиллах болно. Энэ айлчлалаар бидний хамтын ажиллагааны бороо орж байна. Арваннэгдүгээр сард манай улсад АПЕК-ын чуулган болно. Энэ чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч таныг дахин урьж байна" гэсэн юм.

Үнэхээр ч БНХАУ-ын даргын айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд 20 гаруй хэлэлцээр, санамж бичгийг байгуулсны зэрэгцээ мөн хувийн хэвшлийн компаниуд хамтран ажиллахаар болж, холбогдох баримт бичгүүдийг байгууллаа.

Энэ нь айлчлал хэчнээн далайцтай өргөн цар хүрээг хамарч буйг харуулах тод томруун үзүүлэлт биз ээ.

БНХАУ-ын удирдагч Си Жиньпины Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Previous Next
Top