Хятад Их Британитай 24 тэрбум ам.долларын гэрээ үзэглэв

 Хятад Их Британитай 24 тэрбум ам.долларын гэрээ үзэглэв

Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян гурван өдрийн албан ёсны айлчлалаар Их Британид ирээд буй юм. Ли Кэцяний Лондон дахь айлчлалын үеэр Хятад, Их Британийн эрчим хүч, санхүүгийн салбарынхан нийт 24 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна. Үүнд: Их Британийн газрын тосны "British Petroleum” компани Хятадын газрын тосны улсын компани (CNOOC)-нд 2019 оноос 20 жилийн хугацаатай шахсан байгалийн хий нийлүүлэх 20 орчим тэрбум ам.долларын гэрээ үзэглэжээ. Түүнчлэн эрчим хүч, нефть  химийн "Shell” групп (CNOOC) компанитай стратегийн харилцаа холбоогоо хүчирхэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн Лондонгийн хөрөнгийн бирж Хятадын хоёр том банктай юанийн оффшор худалдааг дэмжих гэрээ байгуулжээ. Их Британи нь Европын холбоон дахь Хятадын гурав дахь том худалдааны хамтрагч бөгөөд хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн онд 70 тэрбум ам.долларт хүрсэн аж.

 

Хятадын Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Их Британийн Засгийн газрын тэргүүн Дэвид Камеронтой хоёр орны дипломат, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхээр хэлэлцэж, Хятад улсын талаарх буруу ойлголт, болгоомжлолыг залруулахыг зорьж буй юм.