Хятад үйлдлийн систем хөгжүүлнэ

Хятад үйлдлийн систем хөгжүүлнэ
Хятад улс энэ оноос эхлэн гадаадын программ хангамжинд хатуу хяналт тавин, зарим гадаадын компанийн үйлдлийн систем, антивирусны программ зэргийг хэрэглэхийг хориглоод байгаа билээ. Тэгвэл тус улс өөрийн зохион бүтээсэн үйлдлийн системтэй болохоор төлөвлөж, хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлээд байгаа тухай mashable сайтад мэдээлжээ.

Тус улс нь технологийн салбарын хамгийн өсөлттэй байгаа том зах зээлийн нэг бөгөөд ухаалаг гар утас болон бусад технологийн бүтээгдэхүүн зах зээлд өөрийн улсын бүтээгдэхүүнийг амжилттай гаргах болсон юм. Ухаалаг гар утасны зах зээлд хямд үнэ бүхий шинэ бүтээгдэхүүнийг маш олноор танилцуулж өөрийн улсын зах зээлээс гадна Энэтхэгийн зах зээлд гаргаж байгаа юм.

Энэ оны сүүл гэхэд шинэ үйлдлийн системийг бэлэн болгохоор ажиллаж байгаа аж.