Хятадад 13 террористыг цаазалжээ

 Хятадад 13 террористыг цаазалжээ

Хятадын баруун хойд Шинжаан-Уйгарын автономийн районд сүүлийн үед цуврал аллага явуулсан хэрэгт  буруутгасан 13 хүнийг зургадугаар сарын 16-нд цаазалжээ. Синьхуа агентлагийн мэдээний дагуу гэмт хэрэгтнүүдийг долоон тус тусдаа эрүүгийн хэргээр шийтгэн дээд хэмжээний ял өгсөн байна.

 

Тавдугаар сарын 22-нд хоёр машинаар Урумчи хотод олон тооны хүмүүсийг дайрсан юм. Нэг машин нь дэлбэрч, нөгөө машинаас тэсрэх  төхөөрөмжийг хаясан байлаа. Энэ үеэр 39 хүн амь үрэгдэж, ер гаруй хүмүүс шархаджээ.

 

Автономийн районы байдал

 

Шинжаан-Уйгарийн автономид хань үндэстнүүдээс гадна  мусульман уйгарууд амьдардаг.  Тэнд элдэв террор их гардаг бөгөөд  үүнийг бурууг "Зүүн Туркестаны исламын хөдөлгөөн” гэдэг байгууллагад өгдөг юм. Уг хөдөлгөөнийг террорист байгууллага гэж НҮБ, АНУ, Европын холбоо үздэг.

Энэхүү террорист байгууллага нь автономын районыг тусгаарлахын төлөө байдаг бөгөөд олон тооны  террор үйлдэж иржээ. Энэ байгууллага нь 150 гаруй хүн амиа алдсан 200 орчим аллагын хариуцлагыг өөртөө хүлээсэн юм.