Тян Ань Миний халдлагад гурван хүнийг цаазаар авна

 Тян Ань Миний халдлагад гурван хүнийг цаазаар авна

Хятадын нийслэл Бээжин хотын төв Тян Ань Миний талбайд өнгөрсөн аравдугаар сард автомашин нэвтэрч, дэлбэрсэн хэрэг гарсан билээ. Үүний улмаас таван хүн амь үрэгдэж, 40 хүн гэмтэж бэртсэн юм. Хятадын цагдаа нар энэ хэрэгт найман хүнийг сэжиглэн баривчилсан бөгөөд тэднийг шүүх хурал өнөөдөр /VI.16/ болжээ. Бээжингийн шүүхээс халдлагад буруутган гурван хүнд цаазаар авах, нэг хүнд бүх насаар нь, дөрвөн хүнд таваас 20 жил шоронд хорих ял тус, тус оноосон байна. Хятадын төв мэдээллийн хэрэгслээр шүүхээс ял шийтгэгдсэн хүмүүсийн хоёрынх нь нэрийг олонд зарласан нь уйгур үндэстэн гэнэ. Бээжингийн удирдлагууд Тян Ань Миний талбайд гарсан халдлагад Шинжаан-Уйгурын автономит бүсэд оршин суудаг исламын шашинт уйгур үндэстнүүдийг буруутгасан юм.

 

Үүний зэрэгцээ өнгөрсөн тавдугаар сарын 1-нд Шинжаан-Уйгурын засаг захиргааны төв Урумчи хотын төмөр замын буудалд дэлбэрэлт болсноос гурван хүн амь үрэгдэж, 79 хүн амь үрэгдсэн юм. Үүний дараахан Урумчи хотын хүнсний захад дэлбэрэлт болж, 39 хүн амь үрэгдсэн халдлага гарсан билээ. Эдгээр халдлагын улмаас Шинжаан-Уйгур дахь Бээжингийн хяналт нэмэгдэж, цагдаа нар сэжигтэй харагдсан хүн бүрийг баривчлан шалгах болжээ.