Хятад Оросоос зэвсэг худалдан авна

 

Орос Хятад хоёрын хоорондох шинэ зэвсэг, техник нийлүүлэх хэлэлцээр өндөрлөх шатандаа оржээ.  Нисэх онгоц бүтээх нэгдсэн  корпорацийн ерөнхийлөгч Михаил Погосян  энэ тухай мэдэгдсэнийг China Times мэдээлжээ. Түүний яриагаар Хятад  Су-35 сөнөөгч онгоцнууд, зенитийн пуужингийн С-400 цогцолборыг авах сонихолтой байгаа гэнэ.  Мөн  хөлөг онгоцны эсрэг далавчит пуужинг  худалдан авах аж.

 

Яриа хэлцэл амаргүй байсан гэх бөгөөд  худалдан авах тал нь сөнөөгч онгоцны хамт турбо тийрэлтэт хөдөлгүүрийг хурдасгах  төхөөрөмжийн хамт  авахаар шаардсан байв. Энэ талаар тохиролцоо хэрхэн хийгдсэн нь тодорхойгүй байна. Хятадад зэвсэг нийлүүлэх гэрээнд зургадугаар сард гарын үсэг зурна. Гэрээнд гарын үсэг зурагдсны дараа эхний онгоцыг 2015 онд Хятадад нийлүүлэх юм. Өмнө нь 1,5 тэрбум  долларын  24 сөнөөгчийг   авах хэлэлцээр явагдаж байжээ. Хэлэлцээрийн гол саад нь уг онгоцны экспортын вариант байлаа.

 

Гуравдугаар сарын сүүлчээр, ерөнхийлөгч Владимир Путин  Хятадад зенитийн пуужингийн С-400 цогцолборыг худалдах зарчмын зөвшөөрлийг өгсөн байлаа.