Эрээн хот нь ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн баруун хэсэг болох Тамчийн талд байрлах давст нуурын нэрээр Эрээн гэж нэрлэгдсэн.
Эрээн
хот нь ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн нутаг бөгөөд зүүн, баруун, өмнөд
хэсгээрээ Сөнөд хошуутай залгалдаж, хойд хэсгээрээ Дорноговь аймгийн
Замын-Үүд сумтай хиллэж байна. Газар нутгийн хувьд их ашигтай газар
байрласан бөгөөд Улаанбаатар хотоос Бээжин хот орох замын тэн хагаст,
Замын-Үүд сумаас 9 км-ын зайд байрлаж байна.
Эрээн хот 4015 км.кв нутаг дэвсгэртэй бөгөөд 27 км.кв талбайг
хотжуулсан. Далайн түвшнээс дээш 932 метр өндөрлөг газарт оршдог ба
далайгаас алслагдсан эх газрын хуурай, эрс тэс уур амьсгалтай, жилийн
дөрвөн улиралтай. Өвлийн улиралд -40.2 хэм хүртэл хүйтэрч, зуны улирлалд
+39.9 хэм хүртэл халдаг. Жилд дунджаар 139 мм хур тунадас унадаг.
Цөлөрхөг тэгш тал газар бөгөөд газрын гадаргуугийн усгүй тул цэвэр усны
хангамжаа Эрээн хотын төвөөс 60 орчим км зайтай орших Гэрэлт- Од сумаас
татаж байна. Цэвэр шүү, гялгар цахиурт чулуу, сайн чанарын давс болон
хужир, шохой зэрэг эрдэс баялагтай.
Эрээн хот нь Шилийн дүүрэг,
Дунчэн дүүрэг, Улаан дүүрэг зэрэг 3 дүүрэгтэй, Гэрэлт-Од сум, Сайн ус
ШУТ-ийн парктай бөгөөд нийт 100 гаруй мянган хүн амтайгаас байнга оршин
суугч 25 орчим мянга бусад нь наймаа арилжааны зорилгоор тус хотод түр
оршин суугчид аж. Эрээн хотод Монгол, Хань, Хотон, Манж, Солонгос,
Дагуур зэрэг үндэстэн, ястан оршин суудаг. Хотын уугуул оршин суугчид нь
Сөнөдчүүд юм.
Эрээн хотыг 1956 оны 4 сараас Баруун сөнөд хошуунд
хамааруулан Эрээн балгасыг байгуулж, мөн оны 7 сараас сяний зэрэгтэй
болгон Шилийн гол аймагт шууд хамааруулах болсон. 1966 оны 1 сараас
сяний зэрэгтэй хот болгож, 1985 оны 1 сараас эхлэн бүс нутгийн шинжтэй
хот болгон зэрэглэлийг нэмэгдүүлсэн байна. 1986 оны 3 сараас ӨМӨЗО-ны
төлөвлөгөөт хотод хамааруулж, 1992 оны 7 сараас эхлэн Хятадын хил дагуух
13 нээлттэй хотын нэг, "А" зэрэглэлийн боомт хот болгон хөгжүүлэх
болсон байна. Эрээн хот нь засаг, захиргааны нэгжийн хувьд аймгаас нэг
дэс доогуур, хошуунаас нэг дэс дээгүүр юм.
Эрээн хот нь манай улсын
урд хөрштэй харилцаж байгаа хамгийн том төмөр замын болон авто замын
боомт хот бөгөөд хилийн 815 дугаар хилийн баганы орчим оршдог. Эрээн хот
нь манай улстай нийт 68,29 км хилийн шугамаар хиллэж байна.
Эрээн
хот нь өмнө зүгт Бээжин, Тяньжингаар дайран Япон, Солонгос, Зүүн өмнөд
Азид, хойд зүгт манай улсаар дайран ОХУ, зүүн европод гарах хаалга юм.
Эрээн
боомтын бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх чадварыг төмөр замын боомтоор 6
сая 500 мянга, авто замын боомтоор 4 сая тонн, нэг жилд зорчих
зорчигчдын хүчин чадлыг төмөр замын боомтоор 300 мянган хүн, авто замын
боомтоор 700 мянган хүн зорчино гэж урьдчилан төлөвлөсөн байна.
Эрээн
боомтын ачаа барааны болон зорчигчийн урсгал жилээс жилд нэмэгдэж
байна. 2010 оны нэгдүгээр улиралын байдлаар экспортын бараа 1 сая 160
мянган тоннд хүрч өнгөрсөн жилийнхээс 45% өссөж, худалдааны нийт өртөг
8807 сая 790 мянган ам.долларт хүрч өнгөрсөн жилийнхээс 417,65%
нэмэгдсэн байна.
Төмөр замын боомт
Эрээн боомт нь 1956 оны 1 сард Бээжин -
Улаанбаатар - Москвагийн чиглэлийн олон улсын галт тэрэг явж эхэлснээр
тус боомт нээгдэх болсон байна. Төмөр замын Эрээн боомт нь Хятадын төмөр
замын 4 том боомтын нэг бөгөөд Жинэнгийн төмөр замд хамаарагдаж, зүүн
тийш Бохай тэнгисийн эдийн засгийн бүс, баруун тийш Бугат зэрэг томоохон
хотуудад нэвтэрч, өмнө талаараа Датун, Шаньши зэрэг томоохон эрчим
хүчний газарт холбогдож, хойд талаараа гадаад эдийн засгийн бүсэд
нэвтэрч байна.
Эрээний төмөр замын өртөө нь орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий
барилга байгууламжтай. Азид хамгийн томд орох барааны талбай болон галт
тэрэгний дугуй солих агуулахтай, галт тэрэг шалгах Н986 загварын
системтэй хилийн шалган нэвтрүүлэх тохилог том танхимтай жилд 30 сая
тонн бараа нэвтрүүлэх хүчин чадалтай боомт юм.
Тус боомт нь 24 цагийн
турш ажиллаж, долоо хоногт 6 удаа олон улсын зорчигч тээвэр хүлээн авч,
дотооддоо 10 удаа зорчигчийг хүлээн авч байна.
Авто замын боомт
Авто замын Эрээн боомт нь 1994 оны 4
сарын 1 өдрөөс албан ёсоор нээгдсэн бөгөөд улсын зэрэгтэй 208 замын
төгсгөлд байрлаж, зорчигч болон бараа тээврийн 2 шалгалтын хэсэгтэй,
хилээр орж гарах 8 гарцтай, хилийн шалган нэвтрүүлэх, бараа хадгалах,
бараа тээвэрлэх, ажиллах амьдрах бүхий л зүйлийг нэгтгэсэн, хил, гааль,
татвар зэрэг үйлчилгээг нэг дор гүйцэтгэх зэрэг давуу байдлыг бий
болгожээ.
Замын-Үүд, Эрээн боомтоор 2010 оны 1 дүгээр улиралд 69912 тээврийн
хэрэгсэл, 286837 зорчигч, 2888 аж ахуйн нэгж, 3396 иргэний (давхардсан
тоогоор) 887228 тонн, 1640 кг, 160.7 литр, 4820143 ширхэг бодис, бараа
бүтээгдэхүүн, 3 толгой нохой шалгалтад хамрагдан нэвтэрчээ. Хилээр
нэвтэрсэн нийт ачааны 78 хувь буюу 670999.5 тонн нь экспортын ачаа
бөгөөд үүний 244440.0 тонн буюу 36.4% нь Монгол улсаар дамжин өнгөрсөн
(транзит) ачаа байна.
2010 оны 1-р улирапд экспортын хяналтаар 381 аж
ахуйн нэгж, 97 иргэний 670999.8 тн, 1490.2 кг, 2447918 ширхэг бодис,
бараа, бүтээгдэхүүнийг хяналтад хамруулсан байна. Экспортын бараа
бүтээгдэхүүнийг харьцуулахад: транзит 32%, ашигт малтмал 62%, тоног
төхөөрөмж сэлбэг 1%, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн 1% байна.
2010
оны 1 дүгээр улиралд 428162.0 тн ашигт малтмал, 6631.1 тн мал, амьтны
гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортонд гарч, 244440.0 тн бодис
бараа бүтээгдэхүүн улсын хилээр дамжин өнгөрсөн байна.
Замын-Үүд боомтоор экспортлогдож байгаа ашигт малтмалын 70.0 хувийг төмрийн хүдэр, 19.4 хувийг зэсийн баяжмал эзэлж байна.
Экспортлогдсон
ашигт малтмалуудын ихэнх нь түүхий эд хэлбэрээр байна. Иймд байгалийн
баялгийг олзборлоод гаргах бус боловсруулах үйлдвэрүүдийг барьж
бүтээгдэхүүн болгон экспортлох нь чухал байна.
2010 оны 1-р улирапд
импортын хяналтаар 2503 аж ахуйн нэгж, 3298 иргэний 216228.5 тн, 150 кг,
31 литр, 2372225 ширхэг бодис, бараа, бүтээгдэхүүн импортлогдсоныг 2009
оны 1 улиралтай харьцуулахад 25%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Эрээн
хотод манай Консулын Газарт бүртгүүлснээр 200 гаруй монгол иргэд оршин
сууж байна. Эрээн хотын Монгол сургууль, Олон Улсын хэлний сургуульд 304
хүүхэд суралцаж байна. 10 гаруй аж ахуйн нэгжтогтмол үйл ажиллагаа
явуулж байна.
Эрээн хотын Онгоцны нислэгийн хуваарь
Чиглэл |
Нисэх цаг |
Буух цаг |
Онгоцны төрөл |
Үнэ /2 талдаа/ |
Хөх хот - Эрээн |
17:10 |
17:55 |
ERJ-145 |
650 юань |
Эрээн - Хөх хот |
18:25 |
19:10 |
ERJ-145 |
650 юань |
Бээжин - Эрээн |
07:20 |
08:20 |
А -319 |
780 юань |
Эрээн - Бээжин |
08:40 |
09:55 |
А-319 |
780 юань |
|
Хотын доторхи ТИЗ борлуулах газар : |
0479-7520777 |
0479-2528111 |
|
Онгоцны буудал дээрх ТИЗ борлуулах газар : |
0479-7527518 |
0479-7527514 |
ЖИЧ : Тизийн үнэ улирлаас шалтгаалан өөрчлөгдөнө. |
Эрээн хотын төмөр замын цагийн хуваарь
Вагоны дугаар |
Эхний өртөө |
Хөдлөх цаг |
Эцэсийн өртөө |
Хүрэх цаг |
Ээлж |
57104 |
Эрээн |
07:30 |
Жи Нин |
14523 |
Өдөр бүр |
57103 |
Жи нингийн урд |
14:25 |
Эрээн |
21:55 |
Өдөр бүр |
4604 |
Эрээн |
12:50 |
Хөх хот |
|
Мягмар, Бямба |
4603 |
Хөх хот |
22:50 |
Эрээн |
06:36 |
Даваа, Баасан |
682 |
Эрээн |
13:35 |
Замын-Үүд |
|
Даваа, Пүрэв |
684 |
Эрээн |
14:45 |
Замын-Үүд |
|
Лхагва, Бямба |
686 |
Эрээн |
18:00 |
Улаанбаатар |
|
Мягмар, Баасан |
681 |
Замын-Үүд |
10:25 |
Эрээн |
|
Даваа, Пүрэв |
683 |
Замын-Үүд |
10:25 |
Эрээн |
|
Лхагва, Бямба |
685 |
Улаанбаатар |
11:25 |
Эрээн |
|
Даваа, Пүрэв |
23/3 Бээжин - Москва
7:40 Лхагва, Мягмар гарагийн 23:15 цагт Эрээнээс хөдөлнө.
24/4 Москва - Бээжин
Даваа гарагт Бээжинд хүрч Ням гарагт Эрээнд хүрч 0:42 цагт Эрээнээс хөдөлнө.
К23 Бээжин - Улаанбаатар
7:40 Даваа, Мягмар гарагт 20:39-т Эрээнд хүрч 23:15 цагт Эрээнээс хөдөлнө.
К24 Улаанбаатар - Бээжин
14:30 Пүрэв, Бямба гарагт 0:42 Эрээнд хүрч Эрээнээс хөдлөнө
Эрээн хотын олон улсын авто вокзалын цагийн хуваарь
Хөдлөх өртөө |
Хүрэх өртөө |
Хөдлөх цаг |
Билетийн үнэ |
Тодруулга |
Эрээн |
Жанчүү |
6:30 |
106.00 |
|
Эрээн |
Ордос |
7:00 |
140.00 |
|
Эрээн |
Бугат |
7:30 |
115.00 |
|
Эрээн |
Шилийн хот |
7:40 |
83.00 |
|
Эрээн |
Хөх хот |
8:00 |
88.00 |
|
Эрээн |
Хөх хот |
8:20 |
88.00 |
2 хоногт 1 удаа |
Эрээн |
Хөх хот |
8:40 |
88.00 |
|
Эрээн |
Улаан хад |
8:40 |
140.00 |
|
Эрээн |
Да Тун |
8:40 |
100.00 |
|
Эрээн |
Хөх хот |
9:50 |
88.00 |
|
Эрээн |
Бээжин |
10:30 |
180.00 |
Люкс Автобус |
Эрээн |
Жи Нин |
10:30 |
70.00 |
|
Эрээн |
Жи Нин |
12:20 |
70.00 |
|
Эрээн |
Хөх хот |
12:30 |
88.00 |
|
Эрээн |
Хөх хот |
13:30 |
88.00 |
|
Эрээн |
Жи Нин |
13:40 |
70.00 |
|
Эрээн |
Зүүн Сөнид |
14:00 |
35.00 |
|
Эрээн |
Шилийн хот |
14:30 |
83.00 |
|
Эрээн |
Жи Нин |
15:00 |
70.00 |
Тухайн өдөртөө буцна |
Эрээн |
Линь Хэ |
16:00 |
160.00 |
|
Эрээн |
Тун Ляо |
15:00 |
228.00 |
2 хоногт 1 удаа |
Эрээн |
Бээжин |
14:00 |
200.00 |
|
Эрээн |
Бээжин |
15:00 |
200.00 |
|
Эрээн |
Бээжин |
15:00 |
200.00 |
|
Эрээн |
Бээжин |
16:00 |
200.00 |
|
Эрээн |
Бээжин |
16:00 |
200.00 |
|
Эрээн |
Бээжин |
16:00 |
200.00 |
|
Эрээн |
Тенжин |
15:30 |
220.00 |
|
Эрээн |
Бай Гөү |
15:00 |
220.00 |
|
Эрээн |
Рэнь Чиү |
16:00 |
230.00 |
|
Эрээн |
Шы Жиа Жуан |
16:00 |
240.00 |
|