Орос, Хятад хоёр Европыг "шийтгэв"

 Орос, Хятад хоёр Европыг "шийтгэв"
Оросын хийг Хятадад нийлүүлэхээр хийсэн гэрээ нь Владимир Путин, Си Жинь пин хоёрын өмнөх ололтыг ардаа хол  орхилоо гэж Италийн Il Giornale сонин бичихдээ, "Евроазийн төв нь болох Москва  хүндийн төв дорно зүг рүү эргэлтгүйгээр шилжиж  буйг  сайн харж байна. Тэр нь Европын хувьд жинхэнэ сүйрэл” гэж өгүүлжээ.

 

Вашингтоны шаардлагаар Европын Орост тавьсан хоригийн улмаас Итали 10 тэрбум еврог алдах эрсдэлтэй болов. Хэдийгээр Герман  Оросын  худалдааны гол түнш нь байгаа ч гэсэн ойрын жилүүдэд  Европын холбооны хувьд байдал эрс муудах бололтой.

 

"Москваг шийтгэх нь Европыг бүр ч илүү хэмжээгээр шийтгэж байна. Мөн дэлхийн бөмбөрцгийг  доргиулан геополитикийн бүсүүдэд хуваана гэсэн үг” хэмээн Il Giornale бичжээ.

 

Урт хугацааны гэрээг Оростой байгуулснаар Хятад улс ямар нэгэн хэмжээгээр Оростой холбогдсон Төв Азийн зах зээлийн үүдийг өөртөө нээж байна. Евроазийн төв нь болох Москва  хүндийн төв дорно зүг рүү эргэлтгүйгээр шилжиж  буйг  харж байна. Оросын хувьд тэр нь аюултай биш харин Европын хувьд сүйрэл юм.

 

"Торгоны замын эдийн засгийн бүсийн” бүтээн байгуулалтад Хятад хөрөнгө оруулалт хийж буйгIl Giornale тэмдэглээд ийм нөхцөлд Европ цаашид Вашингтоны стратегийг хүлээн авах нь юу л бол. Европ Азийн  хоорондын шинэ маршрут нь Евроазийн орон зайд геополитикийн шинэ бүтээмжийг бий болгож болох юм.

 

ОХУ ба БНХАУ-ын түншлэлийг өргөжүүлж байгаа нь  тэдний нөлөөг бусад орнуудад нэмэгдүүлэн  тэндээс АНУ-ыг шахаж байна гэсэн сонин  дүгнэлтийг ч мөн хийсэн байна.