ӨВӨРМОНГОЛЫН ГУРАВДУГААР ЭМНЭЛГИЙН ЭМЭНД ТҮШИГЛЭХИЙН ЭСРЭГ ЭРҮҮЛ МЭНД СУДАЛГААНЫ ТӨВ

 ӨВӨРМОНГОЛЫН ГУРАВДУГААР ЭМНЭЛГИЙН ЭМЭНД ТҮШИГЛЭХИЙН ЭСРЭГ ЭРҮҮЛ МЭНД СУДАЛГААНЫ ТӨВ
 Танилцуулга

Өвөрмонголын гуравдугаар эмнэлгийн эмэнд түшиглэхийн эсрэг эрүүл мэнд судалгааны төв нь Өвөрмонголын гуравдугаар эмнэлгийн дэргэд байгуулсан Өвөрмонгол болон ойр хавийн газар нутгийн цар хүрээгээр хамгийн том, техникийн хүчин ихтэй, эмэнд түшиглэхийг судлах эрдэм шинжилгээ, сургалт, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, шалган байцаах, эрүүлжүүлэхийг уялдуулсан эмчилгээний байгууллага болно. Уг төв нарийн техникийг эзэмшсэн эмч нарын эгнээтэй бөгөөд тэд нарын эрдэм шинжилгээний бүтээлүүд нь Өвөр монголын шинжлэх ухаан техникийн дэвшил шагнал, ӨМӨЗО-ы засгийн газрын шагналыг хүртэн, бүх Хятадын хэмжээний эмэнд түшиглэхийн эсрэг эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, эрдэм шинжилгээний талаар олон улсуудтай нөхөрсөг харилцаа байгуулж, ӨМӨЗО-ы эмэнд түшиглэхийн эсрэг эмчилгээ эрүүл мэндийн үйлст зохих хувь нэмэр оруулж байгаа билээ.

Уг төвийн орчин тохилог, гэр бүлийн хэлбэрээр үйлчлэх тоног төхөөрөмжтэй бөгөөд "Хүмүүнлэгийн тусламж хүртээх”, "Гэр бүлийн маягаар үйлчилгээ хийх” шинэ загварыг хэрэгжүүлж, хятад европ эмчилгээг уялдуулах аргыг хэрэглэх, дэвшилтэт эмийн өтгөцийг шалгах аппарат, хөвүүлэх эмчилгээний аппарат, унтах үеийн амьсгааг шалгагч зэрэг тоног төхөөрөмж нь голдуу хар тамхинд түшиглэх, архинд донтох, спиртэд хортсоны улмаас болсон оюун санааны саатал, унтуулах зүйлийн эмэнд түшиглэх, нойр алдах болон бусад оюун ухааны саатал зэрэг өвчин эмгэгийг эмчлэн анагаана. 
 Хаяг

Өвөрмонгол, Хөх хотын Улаанцав замын 181 тоот

Лавлах утас: \0471\4935421, 1609595