Путин уур амьсгалыг зөөлрүүлэв

 Путин уур амьсгалыг зөөлрүүлэв

Владимир Путин, Си Жиньпин хоёр  хэлэлцээр хийгээд "хийн гэрээ байгуулж чадаагүй” гэсэн таамгийг төрүүлсний дараа тэд Орос-Хятадын гурав дахь нь болох тэнгисийн цэргийн хамтарсан болох хээрийн сургууль дээр очлоо. Уг хээрийн сургууль нь Шанхай хотын  орчимд болжээ. Хээрийн сургуулилтад очсон лидерүүд ихээхэн сэтгэл өөдрөг харагдсан тухай сурвалжлагч нар мэдээлж байна. Тэдний төрх нь хийн гэрээ бүтэлгүйтсэн гэх зүйлийг харуулахааргүй байжээ.

 

Владимир Путины Хятадад хийж байгаа албан ёсны айлчлал нь Хятадын лидерийн Шанхай дахь Сижяо өргөөнд Си Жиньпинтэй  уулзсанаар эхлэв. Засгийн газрын хамтарсан мэдэгдэл болон хоршооллын баримт бичгүүдэд гарын үсэг зурахад хагас цаг гаруй хугацааг зарцуулсан байна. Гарын үсэг зуртал ямар баримтууд байгаа нь тодорхойгүй байв. Хоёр орны зүгээс ихээхэн сонирхол татаж байсан  бизнесийн хүрээнийхэнтэй уулзахад дөнгөж арваад минут зарцууллаа.

 

Энэ нь айлчлалын гол гэрээг байгуулсангүй гэсэн сэтгэгдэл төрүүлжээ. Оросын байгалийн хийг хоолойгоор Хятадад нийлүүлэх гол гэрээ нь бүтэлгүйтлээ. Гэхдээ нэг мөр хаагдсан гэх хэрэг биш. Бээжин хийн үнийг өндөр байна гэж үзжээ.

Тэр нь Путин, Си Жиньпин хоёрыг сэтгэл өөдрөгөөр "Тэнгисийн харилцан ажиллагаа-2014” нэртэй хээрийн сургуулилтад очиход нь саад болсонгүй. Орос-хятадын хамтарсан  энэ хээрийн сургуулилтыг  гурав дахь удаагаа хийлээ. Өмнөх нь Японы тэнгисийн Агуу Петрийн буланд  хийгдсэн байлаа.

 

Энэ жилийнх нь Зүүн Хятадын тэнгийн эргийн орчим Шар мөрний цутгалан дахь Усун боомтын нутаг дэвсгэрт болжээ. Хотын хүрээнд хийсэн хээрийн сургууль нь оршин суугчдыг түгшээгээгүй харин ч тэднийг ихээр татлаа. Унадаг дугуй, мопед, машинтай хүмүүс тийшээ зүглэснээс замын түгжрэл үүсчээ.

Өндөр зочдыг Усун боомтод очиход улаан хивс дэвсэж, хүндэт харуул жагсан угтжээ.  Хоёр эгнээ болон зогссон хоёр метрийн өндөртэй усан цэргийн эгнээгээр офицерүүд яван тэдний хөлсийг арчин  ёслолд бэлтгэж байв. Мөн энэ үеэр Хятадын армийн  штабын офицерууд штабын эсрэг зангуу хаясан Оросын хөлөг онгоцны зургийг авахуулахгүй гээд хэвлэлийнхнийг тэндээс хөөсөн байна. Тэр нь Оросын  Номхон далайн флотын тэргүүн хөлөг пуужинт крейсер «Варяг».

Эрэгт  Хятадын хөлөг онгоцнууд байсан бол сурвалжлагч нарыг тийш нь  оруулахгүй байсан биз. Хятадууд аюулгүй байдал гэдгээр бүхнийг хориглодог юм.

 

Хээрийн сургуулийн зорилго нь агаарын довтолгооны байнуудыг илрүүлэн устгах, Онгоц ба нисдэг тэрэгний тусламжтайгаар  далайд байрласан дайсан руу цохилт хийх байлаа. Оросын "Су” сөнөөгч, Ка-27 нисдэг тэрэг довтолгоон хийхэд оролцов. Хоёр талаас тус тус зургаан хөлөг онгоцнууд оролцсон байна. Сургуулилтын явцад  барьцаалагдсан онгоцыг чөлөөлөх  ажиллагааг бас явууллаа.

 

Баазад ирэхийн өмнө хоёр лидер үдийн хоолтой байснаас сургууль эхлэх цагийг ухраажээ.

 

Лидерүүд штабт ирэхэд цэргийнхэн дүрмийн дагуу ёсолж биш алга ташин угтав. Тэд сургуулийн зурагт нь огт ойртоогүй, Путин цэргийнхэнд хандан хүлээсэн үүргээ "нэгэн хүн шиг” биелүүлэхийг уриалахдаа хоёр улсын усан цэргийнхэн Сирийн химийн зэвсгийг зөөхөд бодит нөхцөлд хамтран ажилласан туршлагатайг тэмдэглэв. 

 

СиЖиньпинхариу үгэндээ хоёр түнш орнуудын сайн сайхны төлөө нягт хамтрах шийдвэр утга төгс  байгааг хэлжээ. Хээрийн сургуулилт эхлэж цэргийнхэн хамтын харилцан ажиллагааг бүрэн хэмжээгээр харууллаа.  Харин арилжаа худалдаанд яагаад зөрчилтэйг авч үзэх л үлдэж байна. Ажил хэргийн түнш гэдгээрээ Орос Хятадад сонирхолтой биш гэдгийг мэдрэхийн тулд мэдээлэл ухах шаардлагагүй, зөвхөн Шанхайн валют солих цэгүүдэд юань, рублийг доллар ба еврогоор солих гээд үзэхэд хангалттай. Мянган рублийн дэвсгэртийг солиулахаар орос сэтгүүлчид оролдоход банкуудад цаасан мөнгийг сонирхон үзснээс хэтэрсэнгүй. Солих мөнгөний жагсаалтад нь арваад орны валютууд байсан гэнэ. Харин рубль тэрхүү валютын тоонд орсонгүй.

 

Хуурай тоо энд нэмэлт тайлбар болох ёстой. Хятаддаа хамгийн том гэгдэхгүй чШанхайн өнгөрсөн жилийн гадаад худалдааны эргэлт нь  бараг  хагас их наяд доллар болсон.  Энэ хугацаанд Орос, Хятадын бүх бараа эргэлт 89 тэрбум доллар арай хүрсэнгүй.