ӨВӨРМОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ИХ СУРГУУЛЬ

 ӨВӨРМОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ИХ СУРГУУЛЬ
 Танилцуулга

Өвөрмонголын үндэстний их сургууль 1958 онд байгуулагджээ. Өвөрмонголын өөртөө засах орны цорын ганц ил тод газар орны онцлогтой,үндэсний бүхий ерөнхийлсэн онцлогтой ерөнхийлсэн чанартай их сургууль болно. Сургууль нь Тунляо хотын зам харилцаа дөхөм дөт, зүүн талдаа гэрийн мужтай зах нийлж, өмнө талдаа Лёонин мужтай зэргэлдээ оршиж, бүгд зургаан зурвас төмөр зам хийгээд найман зурвас засмал зам энд солилцож байдаг.

Өвөрмонголын үндэсний их сургууль нь зүүн, баруун, хойд 3 тойрогтой байж эзлэх талбай нь 236.6м2 гаруй, сургуулийн барилгын талбай нь 91,1м2 гаруй. Одоогоор багш ажилтан 1769 байж үүний дотор тусгай хичээлийн багш 1048 гаруй профессор ба дэд профессор 432. Монгол судлал,монгол эм эмнэлэг болон онолын физикийн ухаан,түүхийн талаар улсын дотоод гадаадад зохих нөлөө тусгалтай судалгааны төлөөлөгч бас нэг бүлэг байгаа. Доктор, магистрийн удирдагч 127, засгийн ордны онцгой нөхвөр мөнгө хүртэж байгаа тусгай мэргэжилтэн ба шалгарсан хувь нэмэр үзүүлсэн идэр залуу насны тусгай мэргэжилтэн, 33 орны 321 чадвартны инженерийн сонгогдсон нэг хоёр дугаар дэсийн хүн 12, доктор, магистер цолтой багш 402 гаруй. Одоо сургуульд суугаа үндсэн анги болон тусгай мэргэжлийн ангийн сурагч 19384 гаруй, аспирантурт 583, гадаад оюутан 334, оройн ангиар суралцаж байгаа сурагч 15700 гаруй.

Бүх сургуульд: нийгэм шинжлэх ухааны, улс төр хуулийн болон түүхийн, шинжлэх ухааны,сурган хүмүүжлийн шинжлэх ухаан, олон улсын солилцоо, тооны ухааны,компютер техникийн, физик болон механик цахилгааны, химийн, монгол анагаах ухааны, анагаах ухааны , тариалан, амид бодисын шинжлэх ухаан мэргэжил, монгол судлал, биеийн тамир, гадаад хэл, хөгжмийн, урлагийн, насанд хүрэгчдийн сурган хүмүүжил, ажил мэргэжил, амь насны шинжилэх ухаан,механикийн инженер, радио телевизийн, аж ахуйн хамааралт, марксын онолын зэрэг 25 заан сургах дээд сургуулиудтай. Хамтарсан хичээлийн заан сургах тасаг 2, Номын сан, аналист хэмжилтийн төв, эрдэм шинжилгээний сэтгүүлийн найруулах хэлтэс, интернэтийн төв зэрэг 4 заан сургалтын туслах албатай. Ар талын ажил үйлчилгээний ерөнхий компани болон 2 харъяат эмнэлэгтэй.Дэлхийн түүхийг судлах газар, хорчин соёл судлалын газар, бөөгнөрөх хэлбэржилтийн физикийн судлах газар, бодлогын физикийн судлах газар, тариалангийн судлах газар, таримлын үр судлах газар, монгол анагаах ухааны судлах газар зэрэг 18 шинжилгээ судалгааны байгууламжтай.
Одоогоор сургуульд энгийн сурган хүмүүжилийн үндсэн ангийн тусгай мэргэжил 59,ажил мэргэжилийн сурган хүмүүжилийн тусгай мэргэжил 7, хуулийн ухаан, сурган хүмүүжилийн ухаан, утга зохиолийн ухаан, түүхийн ухаан,физикийн ухаан, аж үйлдвэрийн ухаан, тариалангийн ухаан,эмнэлэгийн ухаан, хамааралтын ухаан зэрэг 10 төрлийн шинжилгээний салааг багтаасан.
 Хаяг