Монгол сүнчой-2014 мөргөлийн аялал

Монгол сүнчой-2014 мөргөлийн аялалБайгуулагдсан цагаасаа л сүсэгтэн олны хүсэл сонирхолд нийцсэн аялалыг зохион байгуулсаар ирсэн "Монгол аялал"

ХХК -ийн энэ намрын хөнгөлөлт урамшуулалттай аялалуудыг зохион байгуулж байна.  Энэ удаагийн аялалаа УБ – Бээжин – Дели –Агра – Дели –Дарамсала -Дели-Бээжин-УБ чиглэлд "Монгол сүнчой-2014" мөргөлийн аялалыг зохион байгуулж байна. Аялалын хүрээнд байгалийн сайхан, түүхийн дурсгалт газруудтай танилцахаас гадна дээрхийн гэгээнтэний монголчуудад зориулсан  айлдвар сургаалийг сонсож сэтгэл оюун дахь ариусалд хүрэх 9 шөнө, 10 өдрийн сайхан дурсамж хөтөлсөн аялалдаа урьж байна. Уг аялал 11 сарын 29-нд зохион байгуулагдах ажээ.

"Монгол сүнчой-2014" мөргөлийн аялалын болох онцлог үзвэр үйлчилгээнээс нэрлэвэл:

 Дели-Агра-Дели

Өглөөний цайны дараа эртний Могулын нийслэл байсан Агра хотыг зорино. Аград ирээд Шах Жахан хааны өөрийн хатан Мумтаз Махалд зориулж барьсан мөнхийн хайрын бэлгэдэл болсон, дэлхийн 7 гайхамшгийн нэг Таж Махалыг үзнэ. Үдийн хоолны дараа Ямуна мөрний нөгөө эрэгт байрлах Могул гүрний уран барилгын гайхалтай төлөөлөл болсон Агра цайзыг үзнэ. Оройхон Дели рүү буцаж ирээд оройн хоолондоо ороод буудалдаа ирж амарна.

 Дарамсала

Өглөөний цайгаа буудалдаа ууна. Өглөөний цайны дараа Далай багшийн Монгол түмэндээ 3 дах удаагаа айлдах,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,айлдварт сууж сургааль номд даган баясна. /Айлдварын өдрүүдэд унаа үйлчлэхгүй/

 

 Дарамсала-Дели

Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэн өгөөд Дели рүү ниснэ. Делид ирээд аялагчид өдрийн хоолондоо орсны дараа Айна торгоны зах, Яшвант орос зах зэргээр шоппинг хийх боломжтой. Орой нь Дэлхийн орчин цагийн найм дах гайхамшиг гэгдээд буй Хинди шашны уран барилгын хосгүй бүтээл болсон Акшардам цогцолборыг үзэж сонирхоно.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг http://mongolayalal.mn/