ИТГЭЛ ХАМБЫН АЯЛАЛ

     Амьд бурхан Итгэл хамба Дашдорж нь 1852 онд төрсөн хэмээн тооцогддог. Түүнийг 5 настайдаа анх тодорсон гэж буддын шашинтнууд үздэг. Өөрийнхөө үхлээр биднийг гайхшруулж байгаа нэгэн бол Итгэл хамба билээ. Түүнийг 1927 онд оршуулж, 2002 онд гаргасан. 75 жилийн хугацаанд түүний биенд ямар ч өөрчлөлт гараагүй ба амьд юм шиг  сууж байгаагаар барахгүй хөлс нь гарч байдаг байна. Гэгээнтэн рүү хүмүүс очих үед том баяр болж буй мэт болдог байна. Зарим нэгэнд нь Итгэл хамбатай уулзсан мэт санагддаг байна. Хүмүүс итгэлт хамбад очихдоо үлгэрт гардаг шиг бүх хүслээ биелнэ гэсэн итгэлтэй байдаг. Итгэл хамбад мөргөснөөр авто осол, онгоцны осол, хүнд өвчин зэргээс гайхалтайгаар хамгаалагддаг гэдгийг батласан яриа хүмүүсийн дунд байдаг.

Москвагийн нэгэн олны танил болсон бизнесмэн залуу хүнсний үйлдвэрийн салбарт томоохон байр суурь эзэлдэг байлаа. Тэрээр осолд орсон ба тэр агшинд Итгэл хамба түүнд дүр төрхөөрөө харагдсан байна. Залуу бизнесмэн Иволгины дацан руу 2 дахь удаагаа очин Итгэл хамбын дуганыг барихад хөрөнгө оруулалт хийж, цахилгааны төлбөрийг бүр мөсөн чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж өгсөн юм. Үүний дараахан түүн рүү гэмт халдлага дайрахад тэрээр яагаа ч үгүй бөгөөд үүнийгээ намайг Итгэлт хамба харж, хамгаалж байдаг юм гэж тайлбарлан ярьсныг Халимаг Улсын Ерөнхийлөгч асан Илюмжинов батлан ярьдаг юм.

Итгэл хамбын Иволгины дацангаас суга таягаа хаяад гарах тохиолдол их байдаг. Итгэл хамба өөр дээрээ ирсэн бүхний амьдрал ахуй, ажил төрөл болон аливаа бусад зүйлсийг нь нийгмийн амьдралд ойртуулан хөгжүүлж чаддагийг бодит баримтууд харуулдаг. Жишээлбэл: Рашид Нургалиев Хамба дээр очсоны дараа Орос Улсын Дотоод хэргийн яамны сайд болсон, Юрий Ехануров гэгч жилийн дараа Украйны Ерөнхий сайд болсон, Сергей Иванов гэгч амралтаараа дацанд ирснээр одоо ОХУ-ын Ерөнхий сайдын 1-р орлогч сайдаар томилогдсон байдаг байна.

Хэрэв та үнэн сэтгэлээс сүсэглэж чадвал:

-          Итгэл хамбаас маш их эерэг энерги ирж хүмүүст шингэдэг, ингэснээр таны амьдралд урьд байгаагүй өөрчлөлт гарах болно.

-          Итгэл хамбад мөргөснөөр авто осол, онгоцны осол, хүнд өвчин зэргээс гайхалтайгаар хамгаалагддаг.

-          Итгэл хамба өөр дээрээ ирсэн бүхний амьдрал ахуй, ажил төрөл болон аливаа бусад зүйлсийг нь нийгмийн амьдралд ойртуулан хөгжүүлж чаддагийг бодит баримтууд харуулдаг.

Манай компани 2006 оноос эхлэн энэхүү мөргөлийн аялалыг явуулж эхлэсэн бөгөөд манай аялалд хамрагдсан олон хүнд энэ аялал үр өгөөжөө өгсөөр байгаа билээ. 2010 оны 11 сард элэгний хорт хавдартай хүн манай аялалаар явснаар энэ өвчнөөс бүр мөсөн ангижирсан. Энэ хүн маань одоогийн байдлаар 3 дахиа яваад байна. Мөн 2009 онд явсан аялагч маань гэр бүлээрээ АНУ-ын ногоон карт хожиж одоо АНУ-д амьдарч байна. 2012 оны 3 сарын аялалаар явсан хэлд ороогүй 8 настай хүүхэд хэлд орсон гэх мэт олон хүнд Итгэл хамба маань тус хүргэсээр байна. Харин Итгэл хамбад  мөргөхийг хүссэн хүмүүс чин сэтгэлээрээ мөргөх юм бол тэр хүний зорьсон ажил үйлс бүтдэгийг анхаарна уу.

Аяллын чиглэл:Улаанбаатар  – Улан Үдэ –– Улаанбаатар

Аяллын хугацаа: 2 шөнө 3 өдөр

Аяллын унаа:Автобус

Аяллын үнэ:…../виз,унааны зардал, хөтөлбөрт орсон хоол, буудал/

Өдөр 1. УБ – Улан-Үдэ

Өглөө эрт хөдлөн Дархан хотоор дайрч Алтанбулагт өдрийн хоолоо идээд ОХУ-н хилээр гарч Итгэлт Хамбын амьдарч байсан гэр музейтэй танилцан, ууж хэрэглэж байсан рашаан авна. Энэ рашаан нь нойргүйдэл нойр булчирхай, сахарын өвчинд сайн гэгддэг. Орой Улан-Үд хотын буудалдаа байрлан амарна.

Өдөр 2. Улан-Үдэ

Өглөөний цайны дараа 2000 жилийн түүхтэй Буриадын нийслэл Улан-Үд хоттой танилцана. Лениний мэндэлсний 100 жилийн ойд зориулж бүтээсэн дэлхийн хамгийн том хүний толгойн хөшөө, Буриадын дуурь бүжгийн театрын цогцолбор, хөгжимт усан оргилуур, хааны нуман хаалга зэргийг үзэж дурсгалын зургаа авахуулна. Өдрийн хоолны дараа Арбатын   гудамжаар хэсч дэлгүүр захаар орно. Орой нь амьд бурхан Итгэлт Хамбад мөргөж их энергийг авч бүх зүйлээ даатгана. Дараа нь  буудалдаа ирж амрана.

Өдөр 3. Улан-Үдэ – УБ

Өглөө эрт Улан Үдээс хөдлөн Орос, Монголын хилээр гарсны дараа Алтанбулагт өдрийн хоолоо идээд Сэлэнгийн ээж модонд хүслээ шивнээд идээ будаагаа өргөөд оройдоо УБ хотод ирснээр бидний аялал өндөрлөнө.

ВЬЕТНАМ АЯЛАЛ

-         Аяллын чиглэл:УБ-Бээжин-Ханой-Халонг-Катба арал-Ханой-Бээжин-УБ

-         Аяллын хугацаа: 6 шөнө 7 өдөр

Өдөр 1. УБ-Бээжин

УБ-с нисч Бээжин нисэх онгоцны буудалд бууна. Бээжинд буудалд байрлана.

 

Өдөр 2. Бээжин – Ханой

Бээжингээс Ханой руу ниснэ. Ной Бай нисэх онгоцны буудалд буухад хөтөч тосч авч Ханой хотын төвд байршилтай зочид  буудалд  байрлан нислэгийн алжаалаа тайлна.

Өдөр 3. Ханой-Халон

Өглөөний цайгаа буудалдаа уугаад 8 цагаас Ханой хотын төвөөс 170 км зайд орших дэлхийн өвд буртгэгдсэн аялал жуулчлал, байгалийн онцгой бус болсон Халонг хотруу хөдлөнө. Өдөр 3 одтой унтлагын завинд сууж өдрийн хоолоо идээд далайн дунд  тогтсон  Диваажингийн агуйг үзнэ. /сонин содон  хэлбэрт хад чулуу, байгалиараа олдсон агуйн олдвор/  Мөн Агуйн орчим газартай каяк  болон хурдны  завиар явж танилцана. Оройн хоолоо усан онгоцондоо иднэ. Жуулчид орой нь монгол дууны караокед дуулж, загасчлах боломжтой. усан онгоц нь дээрээ унтаж амарна.

 

Өдөр 4. Халон-Катба

Өглөөний цайгаа усан онгоцон дээр уугаад, далайгаас байгалийн сувд хэрхэн яаж гаргадгийг үзэж, сувдаар хийсэн гар урлалын бүтээгдэхүүн үзэж сонирхож худалдан авах боломжтой.  Вьетнамын байгалийн үндэсний парк катба арал дээр ирэн буудалдаа орж  тухлан амрана. Дараа нь дугуйгаар хотын төв болон далайн эргээр зугаалж  Катба арлын шөнийн өнгө төрхийг тольдож дурсгалын зургаа татуулна.

Өдөр 5. Катба-Халонг-Ханой

Өглөөний цайгаа уугаад Халонг хотруу явна. Өдрийн хоолоо идээд  Ханой хотын зүг хөдөлнө.

Өдөр 6. Ханой

Өглөөний цайны дараа Ханой хоттой танилцах аялал эхэлнэ: Вьетнамын үндэсний баатар болох Хо Ши Миний бунханаар зочилж, түүхийн музейг нь үзнэ.Өдрийн хоолны дараа Вьетнамын үндэсний музей, Вьетнамд алдартай ганц чулуун багана дээрх Буддагийн сүмд мөргөнө. 1000 жилийн настай Домогт яст мэлхийтэй нууранд хурэлцэн ирнэ. Үдээс хойш чөлөөт өдөр бөгөөд дэлгүүр хэсч Ханой хотын төвөөр зугаалж хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

Өдөр 7. Ханой-Бээжин-УБ

Өглөө буудлаа хүлээлгэн өгч нисэх онгоцны буудалруу явж гэрийн зүг сэтгэл хангалуун буцна. Улаанбаатарт ирснээр аялал өндөрлөнө.


ДАЛАЙ БАГШИЙН МӨРГӨЛИЙН АЯЛАЛ

-         Монгол сүнчой-2014 мөргөлийн аялал

-         Аяллын чиглэл: УБ – Бээжин – Дели –Агра – Дели –Дарамсала -Дели-Бээжин-УБ

-         Аяллын хугацаа: 9 шөнө/ 10 өдөр

Өдөр 1  УБ-Бээжин-Дели

Чингэс хаан ОУНБ дээр уулзаж Бээжингийн чиглэлд ниснэ. 2 цагийн нислэгийн дараа Бээжингийн онгоцны буудалд газардаж Делигийн чиглэлийн дараагийн нислэгтээ бүртгүүлнэ. 7 цаг гарангийн нислэгийн дараа Дели хотын Индира Гандигийн нисэх буудалд газардахад хөтөч тосч аваад буудалд хүргэж өгнө.

Өдөр 2. Дели-Агра-Дели

Өглөөний цайны дараа эртний Могулын нийслэл байсан Агра хотыг зорино. Аград ирээд Шах Жахан хааны өөрийн хатан Мумтаз Махалд зориулж барьсан мөнхийн хайрын бэлгэдэл болсон, дэлхийн 7 гайхамшгийн нэг Таж Махалыг үзнэ. Үдийн хоолны дараа Ямуна мөрний нөгөө эрэгт байрлах Могул гүрний уран барилгын гайхалтай төлөөлөл болсон Агра цайзыг үзнэ. Оройхон Дели рүү буцаж ирээд оройн хоолондоо ороод буудалдаа ирж амарна.

Өдөр 3. Дели-Дарамсала

Өглөөний цайны дараа Делигээс Орон нутгийн нислэгээр Энэтхэгийн буддын шашны төв Дарамсала хот руу ниснэ.  Дарамсалад ирээд буудалдаа байрлан амарна.

Өдөр 4. Дарамсала

Өглөөний цайгаа буудалдаа ууна. Өглөөний цайны дараа Далай багшийн Монгол түмэндээ 3 дах удаагаа айлдах,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,айлдварт сууж сургааль номд даган баясна. /Айлдварын өдрүүдэд унаа үйлчлэхгүй/

Өдөр 5. Дарамсала

Өглөөний цайгаа буудалдаа ууна. Өглөөний цайны дараа Далай багшийн Монгол түмэндээ 3 дах удаагаа айлдах,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,айлдварт сууж сургааль номд даган баясна. /Айлдварын өдрүүдэд унаа үйлчлэхгүй/

Өдөр 6. Дарамсала

Өглөөний цайгаа буудалдаа ууна. Өглөөний цайны дараа Далай багшийн Монгол түмэндээ 3 дах удаагаа айлдах,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,айлдварт сууж сургааль номд даган баясна. /Айлдварын өдрүүдэд унаа үйлчлэхгүй/

Өдөр 7. Дарамсала-Дели

Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэн өгөөд Дели рүү ниснэ. Делид ирээд аялагчид өдрийн хоолондоо орсны дараа Айна торгоны зах, Яшвант орос зах зэргээр шоппинг хийх боломжтой. Орой нь Дэлхийн орчин цагийн найм дах гайхамшиг гэгдээд буй Хинди шашны уран барилгын хосгүй бүтээл болсон Акшардам цогцолборыг үзэж сонирхоно.

Өдөр 8. Дели-Бээжин

Өглөөний цайны дараа Энэтхэг хаалга, Ерөнхийлөгчийн ордон, Их хурлын танхим, Засгийн газрын ордон, Гутаб Минар зэргийг үзэж сонирхоно.  Орой онгоцны буудал руу хүргэж өгнө. Делигээс Бээжингийн чиглэлд ниснэ.

Өдөр 9. Бээжин

 Бээжинд буухад хөтөч тосч аваад буудал хүргэж өгнө. /Энэ өдөр хөтөч унаа үйлчлэхгүй бөгөөд хэрэв аялагч хүсвэл дэлгүүр хэсэх боломжтой/

Өдөр 10. Бээжин-УБ

Бээжингээс УБ руу ниснэ. 2 цагийн нислэгийн дараа УБ-т газардсанаар аялал өндөрлөнө.

-