Орос Хятад хоёрыг холбосон гүүр баригдана

 Орос Хятад хоёрыг холбосон гүүр баригдана

Амур мөрний дээгүүр Оросоос Хятад хүрсэн  төмөр замын анхны гүүрийг  барьж, 2016 онд ашиглалтад оруулахаар болжээ. Энэхүү гүүр баригдсанаар Хятадад гаргах Оросын ачааны зам 700 км-аар товч болох юм. Гүүр барих ажил ойрын саруудад эхлэх гэнэ. Энэ тухай Шууд хөрөнгө оруулалтын Оросын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев мягмар гаригт Шанхай хотод мэдэгдсэн байв.

Орос, Хятадын лидерүүд Владимир Путин, Си Жиньпин нар мягмар гаригт хэлэлцээр хийх үеэр төмөр замын гүүр барихад оруулах хөрөнгө оруулалтын тунхагт гарын үсэг зурсан байна. Шинэ гүүр ашигалалтад орсноор  жил тутам Хятад руу  21 сая тонн ачаа экспортлох боломж бүрдэх юм байна.