Хятадын Сьерра-Лион дахь эмчилгээний баг Эболагаар өвчлөгсдийг эмчилж байна

Сьерра-Лионы нийслэл Фритаун хотын захын дүүрэг дэх Хятад-Сьерра-Лионы найдамлын эмнэлгийн Эбола өвчнийг хянах төв 10-р сарын 1-өдөр алан ёсоор ашиглалтанд орж, Сьерра-Лионд туслах Хятадын эмчилгээний баг Эбола өвчнөөр өвчилсөн хоёр хэсгийн 7 хүнийг эмчлэхээр хүлээн авлаа.

    1-ны өглөө, зургаан хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний баг өвчтөн хүлээж авах бэлтгэлээ сайтар хийсэн байв. Түргэний машинаар эхний бүлэг 5 өвчтөнг авч ирлээ. Эхний бүлэг өвчтөнийг эмчилж дуусах шахаж байтал бас нэг түргэний машинаар хоёр эрэгтэй өвчтнийг хүргэж иржээ.

    Хятад улсаас Сьерра-Лионд туслахаар илгээсэн эмчилгээний баг 30 хүний бүрэлдэхүүнтэй, тэдний гол үүрэг бол найрамдлын эмнэлгийн Эбола өвчнийг хянах төвийг үйл ажиллагаанд оруулах явдал юм. Эмчилгээний баг 9-р сарын 17-ны өдөр Сьерра-Лионд хүрч шуурхай ажилласнаар найрамдлын эмнэлгийг халдварт өвчин хүлээн авах тусгай тасагтай болгосон юм.

/Баатар орчуулав/

Хятадын Сьерра-Лион дахь эмчилгээний баг Эболагаар өвчлөгсдийг эмчилж байна

Previous Next
Top