Монгол хүнд үйлчлэхгүй

БНХАУ-ын зарим худалдааны төвүүд "Монгол хүнд үйлчлэхгүй” гэсэн тэмдэглэгээ тавих болсон. Тодруулбал, Шинжиний хэд хэдэн дэлгүүрт энэ төрлийн тэмдэглэгээ хийсэн байна.

   Тиймээс БНХАУ дахь манай Элчин сайдын яамнаас Шинжиний цагдаагийн газарт хандан "Энэ бол Монгол Улсын нэр хүндэд харшилж, олон улсын конвенц зөрчсөн асуудал байна” гэсэн юм.

  Харин Шинжиний цагдаагийн газраас "Монголчуудад итгэхэд бэрх байна. Энэ бичиг тэмдэглэгээ нь Монгол Улсын нэр хүндийг унагаж байгаа асуудал биш. Харин бид өөрсдийгөө хамгаалж байгаа арга хэлбэр юм. Монголчууд хулгай их хийж олон сая юанийн хохирол учруулсан. Тиймээс аргагүй эрхэнд ийм бичиг байршууллаа” гэсэн хариултыг өгсөн байна.

Б.Нандиа

medeelne