Гонгконгийн удирдагч иргэддээ уриалга гаргажээ

Гонгконгийн удирдагч Лин Чун-Иен тус хотын ихэнх хэсгийг зогсонги байдалд оруулаад байгаа ардчилалыг дэмжигч эсэргүүцэгчдэд хандан жагсаал хөдөлгөөнөө нэн даруй зогсоохыг уриалжээ. Тус хотод олон арван мянган иргэд ардчилалыг дэмжин жагсаж, санхүүгийн гол хэсгүүд төвлөрсөн гудамжуудыг хаагаад байгаа юм.

 

        Эсэргүүцэгчид Хятадын эрх баригчдад хандан, шинэ удирдагчаа чөлөөтэй сонгох боломжийг Гонгконгийн ард иргэдэд олгохыг шаардаж байгаа. Эрх баригчид ноён Линийг Мягмар гаригийн үдэш босогчидтой уулзахыг уриалсан. Харин хэвлэлийн байга хурлын үеэр ардчилалыг дэмжигчид босогчдын хяналтанд байгаа гудамжуудад түргэний автомашинууд нэвтрүүлэн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрсөн байна. Мягмар гаригт хот харьцангуй нам гүм байсан аж. Гэсэн ч 10 дугаар сарын нэгний өдөр болдог Хятадын Ард Түмний өдрийг тохиолдуулан дахин жагсаал цуглаан болно гэж эх сурвалжууд мэдэгдэж байна. 10 дугаар сарын нэгэн бол Коммунист Хятад байгуулагдсан үндэсний баярын өдөр нь юм.