“БНХАУ-ын ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ, БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН 2014” үзэсгэлэн худалдаа

"БНХАУ-ын ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ, БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН 2014 үзэсгэлэн худалдаа 2014 оны 10 сарын 10-12 –ны хооронд МИШЭЭЛ ЭКСПО төвд БНХАУ-ын100 гаруй тэргүүлэгч аж ахуй нэгж, компани, 200 гаруй төлөөлөгчид уул уурхай, газар тариалан, ХАА, барилга угсралт, барилгын материал, зам засвар, машин механизм, эрчим хүч, гоо сайхан, эмийн үйлдвэрлэлийн тусгай мэргэжлийн тоног төхөөрөмжөөр тус тус оролцох гэж байна. Үзэсгэлэн худалдааны үеэр Хятад улсдаа тэргүүлэгч аж ахуй нэгж, компаниуд оролцох бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэрийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулах, худалдаалах арга хэмжээ явагдахын сацуу хоёр улсын бизнес хамтын ажиллагааны уулзалтыг зохион байгуулах юм. Тус уулзалтын үеэр Монгол, Хятад хоёр улсын бизнес эрхлэгчид өөрсдийн сонирхож буй салбартаа цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрыг танилцуулах, харилцан ашигтай хамтын ажиллагааны гэрээ хийж, ажлын туршлага солилцох, бизнесын орчиноо сайжруулах, хөгжүүлэх тал дээр түлхэц үзүүлэх өндөр ач холбогдол бүхий уулзалт, үйл ажиллагаа юм.

Мөн тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буй БНХАУ-ын "Beijing Zhongqi Expo International” оу-ын  үзэсгэлэнгийн компани нь БНХАУ-ын томоохон үзэсгэлэн худалдаа, хурал, семинар, олон улсын худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дотоод, гадаадын олон улсад сайшаагдсан, нэр хүнд бүхий олон улсын шинжтэй компани юм. Өдгөө  дэлхийн олон орнуудтай (Герман, Солонгос, Вьетнам, Орос, Канад, Энэтхэг, Бразил, Индонез, Өмнөд Африк,Франц) хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр байна. Цаашлаад Монгол улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалын хүрээнд БНХАУ хөрш орнуудтайгаа "илүү дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай хүртээмжтэй байх” зарчмын дагуу хөгжлийн үр дүнгээ хуваалцан, харилцан ашигтай хамтдаа хожих бодлогын үндсэн дээр хоёр улсын  эдийн засаг, хамтын ажиллагааг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мөн томоохон аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх, хамтдаа хөгжихөд бодитой хувь нэмэр оруулах цаашлаад Монгол, Хятадын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.

Иймд эрхэм бизнес эрхлэгч хэн бүхэн "БНХАУ-ын ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ, БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН 2014 үзэсгэлэн худалдааг зорин ирээрэй! Аж ахуй нэгж, албан байгууллага, хувь хүн, компанийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Зохион байгуулагч:

"Beijing Zhongqi Expo International”Co.,LTD

"Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо

 " Их Аян Өргөөххк

Монгол-Өвөр Монголын Бизнес,Хөрөнгө Оруулагчдын Холбоо

Харилцах утас: 7011-1634, 9989-9077, 9918-8779, 9401-0190