Өвөр Монголын Засгийн газраас орлого багатай малчид тариачдад өвлийн түлээ түлшний мөнгө олголоо.
Энэхүү буцалтгүй тусламж нь 603 сая 420 мянган юань болжээ. Үүнийг аймаг хотоос санхүүжүүлсэн 1 тэрбум 141 сая 980 мянган юаньтай нийлүүлж тооцвол ӨМӨЗО 1 тэрбум 745 сая 400 мянган юанийг 2 сая 909 мянган өрхөд тараажээ. Тэтгэмжийг банкаар дамжуулан иргэдийн картанд шилжүүлсэн байна.
Б.Занданхүү. Хөххот. 2014.10.06