Хятадад 300 метр урт шилэн гүүр барьжээ

Хятадад 300 метр урт шилэн гүүр барьжээХятадын Хунан мужид 300 метрийн урт, шалыг нь шилээр хийсэн гүүр босгосон талаар "Синьхуа” агентлаг мэдээлэв. Пинян талд байдаг хоёр уулын оройг ийнхүү шилэн гүүр холбож байгаа бөгөөд 180 метрийн өндөрт байрлах гүүрний шил цагт 220 км хурдлах салхийг даах чадвартай юм байна.

Харин агаарын 60 хэмийн хэлбэлзлийг ч ажрахгүй гэнэ. Дэлхийн аймшигт адал явдлын нэгээр энэ гүүр тодрох магадлалтай юм байна. Тусгайлан сургасан ажилчид гүүрийг давахад туслах аж. "Дэндүү аймшигтай сорилт хэмээн зарим нэгэн үйлчлүүлэгч хэлдэг, ийм тохиолдолд гадна талыг нь цэвэрлэж байгаа хүмүүс хэр их айдастай тулгардагийг бодоод үз” гэж хэлдэг хэмээн нэгэн ажилчин ярьжээ.

Хятадад ийм төрлийн гүүр барьсан анхны тохиолдол биш бөгөөд өмнө нь Танмэн ууланд 1900 метр урт гүүрийг нээсэн билээ.