Хятадад хүчтэй газар хөдлөлт боллоо

Хятадын баруун өмнөд хэсгийн нутагт орших Юннань мужид өчигдөр орой орон нутгийн цагаар 19.49 цагийн үед 6.0 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар АНУ-ын геологийн судалгааны хүрээлэн мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн голомт нь Мьянмар болон Лоасын хилтэй ойролцоо бөгөөд гүн нь 10 км. Гамшгийн улмаас нэг хүн амиа алдаж, 324 хүн гэмтсэн хэмээн Хятадын төрийн мэдлийн Синхуа агентлаг өнөөдөр мэдээллээ. Түүнчлэн 92 гаруй мянган хүн их бага хэмжээгээр хохирол амсаад байгаа бөгөөд 50 мянган гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Хэдэн мянган байшин барилга нурж, одоо ч гэсэн чичиргээ мэдрэгдсээр байгаа талаар орон нутгийн эрх баригчид ярьсан байна. Гамшигт нэрвэгдсэн бүсэд 3200 цэргээс гадна нохойтой тусгай албаны 600 гаруй алба хаагч ажиллаж байгаа юм байна.