Хятадад халуун хумхаа өвчин дэлгэрчээ

Хятадын өмнөд хэсэгт орших Гуандон мужид халуун хумхаа өвчин дэлгэрч, зургаан хүн амиа алдсан бөгөөд хэдэн мянган хүнд халдвар тархаад байгаа талаар тус улсын хэвлэлийнхэн дамжууллаа. Мягмар гаригт мужийн эрүүл мэндийн ажилтнуудын мэдэгдэж буйгаар 23,000 хүнд халдвар аван, өвчилжээ. Үүнийг сүүлийн 20 жилийн хугацаанд хамгийн их гарз хохирол учруулсан халдварт өвчин боллоо гэж Сынхуа агентлаг мэдэгдсэн юм.