Хятадад олон арван мянган иргэдийг нүүлгэж байна

  Хятадын өмнөд хэсэгт орших Юнань мужид 6.0 баллын хүчтэй газар хөдлөлт болж, олон арван мянган иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн тухай эрх баригчид нь мэдэгдлээ. Мягмар гаригийн шөнө болсон уг газар хөдлөлтийн үеэр нэг хүн нас барж, 300 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай Сынхуа агентлаг дамжуулжээ. Тэдгээр бэртсэн иргэдийг хамгийн их хохирол амсаад байгаа хотуудын нэг болох Ёонгпиний зам дагуу барьсан майханд байрлуулж байгаа аж. Газар хөдлөлтийн голомт нь цайны ургамал тариалалтаараа алдартай Пуэр хотын ойролцоо байгааг албаны эх сурвалжууд мэдэгдсэн байна. Үүний өмнө буюу өнгөрөгч наймдугаар сард тус улсад мөн газар хөдлөлт болж, 300 хүн амь насаа алдсан билээ.

 

       Харин Мягмар гаригт болсон уг газар хөдлөлтийн улмаас цөөнгүй  барилга, байшин нурж, хохирол амсчээ. Албаны хүмүүс 100,000 хүний амь насыг аврахын тулд тэднийг хүчээр нүүлгэн шилжүүлж байгаа аж. Хагас цэрэгжүүлсэн цагдаагийн ажилтнууд майхан, хоргодох газруудыг барьж, тусламжийн ажиллагааг гүйцэтгэж байгаа юм байна.