ӨМӨЗО-ны тэтгэлгээр суралцана

ӨМӨЗО-ны тэтгэлгээр суралцана "Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд монгол оюутан суралцуулах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод байгууллаа.

Энэхүү Хэлэлцээрт хүрээнд 2015 оноос 2019 оны дуустал нийт 400 Монгол иргэнийг ӨМӨЗО-ны их, дээд сургуулиудад суралцуулахаар боллоо. ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас Монгол оюутанд олгох иж бүрэн тэтгэлэгт сургалтын төлбөр, мэргэжлийн үндсэн сурах бичгийн төлбөр, оюутны байрны төлбөр, амьжиргааны тэтгэлэг, эрүүл мэндийн даатгал зэрэг багтсан болно.

Мөн ирэх хичээлийн жилээс ӨМӨЗО-ны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад БШУЯ оролцож байхаар болсон бөгөөд Засгийн газраас баталсан тэргүүлэх чиглэлийг баримтлах нь зүйтэй гэж талууд харилцан тохиролцлоо.


Previous Next
Top