"Хөгжиж буй Хятад Улс ба Монгол Хятадын харилцаа" сэдэвт хэлэлцүүлэг болно

"NextGen” залуу мэргэжилтнүүдийн санаачилгаас "Хөгжиж буй Хятад Улс ба Монгол Хятадын харилцаа” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эдийн засагч Б.Дөлгөөн нар зочноор оролцох юм.

2014 он Монгол Улсын гадаад харилцааны хувьд онцгой жил болж байна. Манай улсад БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар айлчилсан. Эдгээр айлчлалын гол утга учир болон Монгол Улсын гадаад бодлогын хөгжлийн чиг хандлагын талаар УИХ-н гишүүн М.Батчимэг санал бодлоо хуваалцах юм.

Монголын эдийн засаг хөршүүдийнхээ эдийн засгаас өндөр хамааралтай. 2014 оны 9 дүгээр сарын байдлаар манай гадаад худалдааны нийт хэмжээ найман тэрбум ам.долларт хүрсний 61 хувийг БНХАУ-тай, 15 хувийг ОХУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Тэгэхээр гадаад худалдааны 80 хувь нь хоёр хөршөөөс шууд хамааралтай.

Тэгвэл Хятадын эдийн засагт ямар өөрчлөлтүүд гарч байгаа, цаашид Монголд ямар боломжууд нээгдэж болох талаар эдийн засагч Б.Дөлгөөн санал бодлоо хуваалцах юм. Хэлэлцүүлэг өнөөдөр  Блью Скайд 19:00 цагт эхэлнэ.