Өвөр Монголын Дин ван тос боловсруулах ХХК товч танилцуулга

Өвөр монголын "Дин ван” тос боловсруулах ХХК-ний хөрөнгийн хэмжээ нь одоогийн байдлаар 290.000.000 юань, эзэмшил газрын хэмжээ нь 205000 м2, цагаан будаа боловсруулах чадамж нь 300000 тонн, цагаан будаа үйлдвэрлэх чадамж нь 200000 тонн, өөрсдийн барьсан төмөр замын урт нь 1600 м, агуулахын багтаамж нь 300000 тонн, жилд борлуулсан эрдэнэ шишийн хэмжээ 200000 гаруй тонн, сонгож боловсруулдаг үр тариа болон шошны хэмжээ нь 100000 тонн бөгөөд жилийн нийт үр тариа үйлдвэрлэх чадал 600000 тонноос давсан байна.

Манай компани нь цагаан будаа тариалах талбай, тос боловсруулах үйлдвэр, тосны агуулах, орчин үеийн тээвэр, бүтээгдэхүүний судалгаа, экспортын мөнгөн гүйлгээ, үр тариа, шошийг сонгон боловсруулах үйлдвэр бүхий нэг цогц хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулдаг аж ахуй нэгж бөгөөд БНХАУ-ын "ХАА-н үйлдвэржилтийн тэргүүлэх аж ахуйн нэгж” болон "Үндэсний агро-үйлдвэрлэлийн үлгэр жишээ аж ахуйн нэгж” юм.

 

 

"Тал нутгийн алтан түрүү” цагаан будааны бусдаас онцгой содон чанарыг бий болгодог. "Тал нутгийн алтан түрүү” цагаан будаа нь эко, сайхан үнэртэй, огт бохирдолгүй зэрэг онцлогтойгоос гадна экологийн орчин гойд сайхан тариан талбай нь хот суурин газар болон үйлдвэр уурхайгаас алслагдсан, усны бохирдол, тоосжилт, хорт хий, угаар гэх мэт аливаа бохирдолгүй цэнгэг сайхан агаартай, экоаогийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамгийн таатай орчин юм. Мөн тариа боловсрох үеийн өдөр шөнийн температурын ялгаа их байдаг нь "Тал нутгийн алтан түрүү брэндийн будаа нь нэгэн жигд болцтой, амилозын агууламж дунд зэрэг амилопектины агууламж харьцангуй өндөр, будааны хурдан уусах хосолмол холбоост чихэрлэгийн агууламж харьцангүй их, уургийн агууламж өндөр зэрэг онцлогтой нь хүний биед маш их ашиг тустай юм.

 

 

"Тал нутгийн алтан түрүү” нэрийн цагаан будаанд олон улсын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжийг хэрэглэдэг бөгөөд 4 замаар цайруулан тээрэмдэх 8 замаар 8 замаар шигшиж өнгөлөх, 8 замаар цахилгаан гэрлээр өнгө ялгах сонголтыг хэрэглэж будаан доторх өөр өнгөтэй хогийг цэвэрлэж, будааны мөхлөгийг цэвэр цагаан гялалзсан өнгөтэй болгодог. Нарийн судалт мөхлөгийн хэмжээ бага, шохойжилтын хэмжээ бага, талст нь хаш мэт, агшаасны дараа идэхэд анхилам сайхан үнэртэй аманд орохдоо бага зэргийн зэргийн наалдамхай мэдрэмж төруүлнэ. Аүнсэнд хэрэглэхэд цав цагаан өнгө, гялгар гадаргуу нь амтлах хүсэл болон сайхан мэдрэмжийг төрүүлнэ. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн удаан хутацаанд хүнсэндээ хэрэглэх нь хүний биеийг эрүүлжүүлж, хоол тэжээлийг нөхөх хамгийн сайн сонголт.