Хятад Монголын хамтарсан төрийн өмчит компани байгуулна

 Уул уурхайн яамны мэдээлснээр Хятадын төрийн өмчит "Sinopec” компани Монголын талтай хамтран нүүрс хийжүүлэх төсөл хэрэгжүүлэх хүрээнд наймдугаар сард хамтарсан компани байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурахаар болжээ. Мөн энэ үеэр Хятадын төрийн тэргүүн Монгол Улсад айлчлах юм. Түүнчлэн ирэх сард багтаан энэхүү компанийн ТЭЗҮ-ийг боловсруулахаар төлөвлөжээ. Төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 30 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа боловч ТЭЗҮ боловсруулж дууссаны дараа илүү нарийвчилсан байдлаар хөрөнгө оруулалтыг тодорхойлох аж.