Жалайд хошууны Шинэ Шэн Фэн үндэсний хувцасны үйлдвэр

Жалайд хошууны Шинэ Шэн Фэн үндэсний хувцасны үйлдвэр нь Өвөрмонголын Хянган аймгийн Жалайд хошууны Лай Бэй Тэ аж үйлдвэрийн паркт 14000 м2 талбай эзлэн оршдог. Үүнээс үйлдвэрийн байр болон албан газрын талбай нь 4000 м2 орчим.
Манай үйлдвэр нь чөлөөт загварын спорт хувцас, үндэсний хувцас, урлагийн хувцас, сурагчийн дүрэмт хувцас, ажлын хувцас, сөдөн хүрэм зэрэг бүтээгдэхүүнийг голлон үйлдвэрлэхээс гадна томоохон хэмжээний спортын тэмцээн болон урлагийн тоглолтын хувцсыг хариуцан авч үйлдвэрлэдэг бөгөөд жилд 150,000 ширхэг хувцас үйлдвэрлэж аймгийнхаа дотоод болон гадаад зах зээлд худалдан борлуулдаг юм.
 
 
Тус үйлдвэр нь "Хүн үнэнч чанар, ажил үйлс итгэл найдвар дээр үндэслэнэ, зан ааш ёс суртахуунаа хослуулж, сэтгэл зүрх худалдаа арилжааг хамтад нь цогцлооно” гэх бизнесийн онолыг баримтлан, дотоод мөн чанараа сайжруулж, гадаад өнгө үзэмжийг бүрдүүлж, хэрэглэгчдийн талархлыг хүлээн ажиллаж байна. 2006 оноос 2009 он хүртэл 4 жил дараалан Аймгийн хороо болон засаг захиргааны байгууллагаас Шилдэг аж ахуйн нэгжээр шалгаран үнэлэгдсэн. 2007 онд Улсын иргэдийн хороо, Эдийн засгийн яамны шийдвэрээр Дотоодын үндэсний хувцас үйлдвэрлэгч гол аж ахуйн нэгжээр үнэлэгдсэн байна.
 
 
Бидний ирээдүйн хөгжлийн хөтөлбөр бол: үндэсний хувцас чимэглэлийг чухалчлан үзэж, Монгол өнгө төрхтэй. соёлын онцлогтой хувцсыг үйлдвэрлэж, урлаг соёлын i бүтээгдэхүүний үй.\двэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх явдал болно
 
 
Хаяг: Өвөрмонголын Хянган аймаг, Жалайд хошуу.
Лай Бэй Тэ аж үйлдвэрийн парк. Электрон шуудан: 1178544117@qq.com