Жалайд хошууны Хуй Фэн үр тарианы худалдаа ХХК

ХУЙ ФЭНИЙ ДАВУУ ТАЛ
1.    Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гарал үүсэл
Хуй Фэн үр тарианы худалдаа нь "Хойд өргөрөгийн 46 градуст БНХАУ-ын сайн чанарын үр тарианы цөм болсон үйлдвэрлэлийн нутаг — Жалайд хошуунд үүсгэн байгуулагдсан юм. Энэ газар бол "Сайн чанарьгн үр тариа ургадаг алтан хөрст нутаг” бөгөөд газар нутгийн онцлог шингэсэн сайн чанарын ургац нь "Фэн Хуй үр тарианы худалдаа”-ны эх үндэс болдог билээ.
2.    Гучин жилийн турш үр тарна хураан хадгалж буй мэргэжжлтэн
Хуй Фэн үр тарианы худалдааны компани нь урьд өмнө нь Хуй Фэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авагч, улсдаа хоёрдугаарт орох том хэмжээний үр тарианы агуулах байжээ. 1980-аад оны өөрчлөлт шинэчлэлтийн эхэн үеэс эрдэнэ шиш, шош, үр тариа, эмийн ургамал худалдан авч эхэлсэн бөгөөд ийнхүү 30 гаруй жилийн туршлага хуримтлуулснаар эдгээрийг нэгэн цогт болгон томруулж, орчин үеийн үр тариа нөөцлөгч аж ахуйн нэгж болжээ. Олон жилийн үр тариа нөөцөлсөн арга барил нь тус компанийг их хэмжээний худалдан авалт, нөөцлөлтийн туршлагатай болгосон байна.
 
3.    Дэвшилтэт борлуулалтын баг
Хуй Фэн-гийн борлуулалтын баг нь томоохон хот суурин гааруудад борлуулалтын зах зээлээ байгуулах болон далай дагуух эдийн засаг хөгжсөн бүс нутагт зах зээлээ нээн ажиллаж, зах зээлийн мэдээлэл болон мэргэжлийн салбарын зах зээлд өндөр хурдаар цаг тухайд нь дүн шинжилгээ хийх чадвартай.
4.    Дэвшилтэт технологи, ШУ-ны үндэстэй удирдлага, өргөн цар хүрээг хамарсан аж ахуйн нэгж
Компаний эзлэх талбайн хэмжээ 40000 M2, одоо байгаа агуулахын хэсэгт 30000 тонн үр тариа нөөцлөх багтаамжтай байсан бөгөөд 2014 оны 2 дугаар улиралд 40000 тонн үр тариа нөөцлөх багтаамжтай агуулахыг барьснаар нийт нөөцлөх хэмжээ 70000 тонн-д хүрсэн байна. Тус компанид дэвшилтэт үйлдвэрлэл, боловсруулалтын тоног төхөөрөмж 20 гаруй ком, бие даасан туршилтын лабораторийн өрөө, дотоодын дэвшилтэт лабораторийн хэрэгсэл 10 гаруй ком байдаг нь лабораторийн шинжилгээг хурдан шуурхай, зөв оновчтой, үр ашигтай хийх нөхцлийг бүрдүүлдэг юм.
5.    Дэвшилтэт үзэл баримтлал
Хуй Фэн компанид мэргэжлийн удирдлагын баг ажиллаж, дэвшилтэт өндөр үр ашигтай орчин үеийн аж ахуйн нэгжийн удирдлага, брэнд бүтээгдэхүүн гаргах үзэл баримтлалыг уламжлалт мэргэжлийн салбарт нэвтрүүлэн, хамгийн шинэ дэвшилтэт, хамгийн шинжлэх ухааны үндэстэй удирдлагын үзэл баримтлал нь хамгийн өндөр чанарыг олж, хамгийн өддөр үр өгөөжтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аргыг хэрэглэж байна.
 
Хуй Фэн-гийн хөгжлийн зорилт
 
1. "Жалайд аймаг” брэнд бүтээгдэхүүн гаргах 
 
 
"Жалайд аймаг” үр тарианы боловсруулалт худалдааны төв”-ийг байгуулж, тус газрын шинэ нэрийн хуудас болгон, бүс нутгийн нөлөөллийн хүчийг өсгөн, аж ахуйн нэгжийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх,
 
 
2.    "Хуй Фэн” брэнд бүтээгдэхүүн гаргах
Жалайд хошууны худалдааны орчин нөхцөлд тулгуурлан, аж ахуйн нэгжийг өргөтгөн томруулж хүчирхэгжүүлэн, сайн чанарын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, "Хуй Фэн”-гийн өөрийн салбартаа нөлөө үзүүлэгч брэнд бүтээгдэхүүн болгох
3.    "Хуй Фэн” түмэн мү ногоон экологийн бааз газрыг бий болгох
Түүхий эдийн чанарыг нарийн хянаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанарыг эхнээс нь хянан, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлд сайн чанарын түүхий эд болон найдвартай бүтээгдэхүүнийг нийлүүлэх, мөн "Хуй Фэн” түмэн мү ногоон экологийн бааз газрыг бий болгож, Хуй фэн ногоон үйлдвэрийн сүлжээг бий болгон, өргөн цар хүрээтэй, мэргэшсэн үйлдвэрлэлийн загварыг хэрэгжүүлэх.
4.    Ton аж ахуйн нэгж болох
Хуй Фэн нь бүс нутгийн хэмжээний топ аж ахуйн нэгжийг бүх хүчээрээ бий болгож, бүс нутгийн үйлдвэрлэлийн хөгжлийг түргэтгэн, тус бүс нутгийн үр тарианы ургацын эдийн засгийн үнэ цэнийг нэмэгдүүлж, тариалагчдын хүртэх үр ашгийг өсгөн, бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлж, аж ахуйн нэгж нь өөрөө эдийн засгийн үр ашиг болон нийгмийн ашиг тусыг хүртэх.
Компаний үндсэн бүтээгдэхүүн: Цагаан будаа, шар будаа, сагаган, сорго, шар буурцаг, ногоон буурцаг, улаан буурцаг, шош.