Өвөр Монголын Эл Лун Тунь Органик хөдөө аж ахуйн ХХК

Өвөр Монголын Эл Лун Тунь Органик хөдөө Аж ахуйн ХХК нь "Хятадын Органик хүнсний бүтээгдэхүүний өлгий нутаг” Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошуунд байрладаг. Компани нь 2005 онд байгуулагдсан бөгөөд өндөр нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүнээр голчилж ажиллан, тариалалт, үржүүлэг, боловсруулалт, борлуулалтыг нэгэн цогц болгосон органик газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуй нэгж юм.

 

Үйлдвэрлэлийн хэсэг нь 40000 m2 бүхий талбайтай ба органик шар будаа, органик цагаан будаа, органик шош зэрэг 6 төрлийн үйлдвэрлэлийн шугамтай бөгөөд жилд 120000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 6 зүйл 52 нэр төрлийн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Аж ахуй нэгж нь IS09001:2000 олон улсын чанарын удирдлагын зөвшөөрлийн гэрчилгээ, IS01401:2004олон улсын орчны удирдлагын зөвшөөрлийн гэрчилгээ, органик хүнсний бүтээгдэхүүн, олон улсын хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн (НАССР) гэрчилгээгээр баталгаажсан бөгөөд одоо "ӨМӨЗО-ы хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн топ аж ахуй нэгж” болсон юм.

 

 

И- майл: nmgelt@163.com Харилцах утас: 0482-4166666 0482-4138888