Өнгөрсөн онд Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар Монголыг зорин ирсэн нийт аялагчдын 34 хувь БНХАУ руу, 12,7 хувь нь ОХУ руу, 7,8 хувь нь БНСУ руу аялах сонирхолтойгоо илэрхийлж байжээ. Энэ нь нэг аяллаараа БНХАУ, Монгол, ОХУ гэсэн чиглэлийг олонх жуулчид сонгож буй одоогийн нөхцөлд хөрш орнуудтай өрсөлдөх бус хамтран ажиллах нь үр дүнд хүргэж болохыг харуулсан дүн юм байна.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын 2013 оны судалгаагаар нийт жуулчдын 53 хувь агаарын тээврийг, 40 хувь нь авто тээврийг ердөө 2 хувь нь төмөр замын тээврийг сонгон үйлчлүүлжээ. "Найрсаг Улаанбаатар” зорилтын хүрээнд нийслэл хот шууд нислэг бүхий хотуудтай аялал жуулчлалын харилцаагаа өргөжүүлэх, бизнес ажил хэргийн жуулчлалыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаа. БНХАУ-ын хувьд аялал жуулчлалын салбараас 2013 онд 241,8 тэрбум ам.долларын ашиг олсон бол 2014 онд тус улсад аялах жуулчдын тоо 2,4 хувиар өсч 57,205 саяд хүрэх төлөвтэй байгаа юм байна.