
Аж ахуй нэгж нь Халахэй будаа тариалах 35000 га газар, органик будааны газар 10000 га, 4000 га буцаах дамжуулах газартай, үржүүлгийн том амбаар нь 20000 мкв, мөн дэргэдээ сонгож тарьж үржүүлэх технологич ажилчидтай. Будааны үйлдвэрийн талбай нь 20000мкв бөгөөд шар будаа, органик цагаан будаа, буурцаг зэрэг 3 үйлдвэрийн шугамтай бөгөөд жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал нь 150000 тонн. Компани нь одоогийн байдлаар 243 ажилчинтай, тэдний 27 нь дипломын боловсролоос дээд боловсролтой, улиралд нэг удаад 15000 хүн цагийн хөлсөөр ажилладаг. Аж ахуйн нэгж нь органик цагаан будаа, тэжээлт будаа, үр тариа болон нийтэд хоргүй цагаан будаа гэсэн 4 том цуврал бүтээгдэхүүнтэй.
Компани нь байгуулагдсанаас хойш "Найдвартай аж ахуй нэгж”, "Хянган аймгийн топ аж ахуй нэгж” гэсэн өргөмжлөл хүртэж хошуу, аймаг, улсын зэрэглэлийн "Хөдөө аж ахуйн мэргэжлийн хамтарсан үзүүлэх нийгэмлэг”, "Бүх хошууны шинжлэх ухааны дэвшилтэт бүлэг”, "Үндэсний шинжлэх ухааны дэвшилтэт нэгж байгууллага”, "Хэрэглэгчид таашаагдсан аж ахуй нэгж”, "Нэг тосгоныг давшуулагч аж ахуй нэгж”, "Өвөр Монголын брэнд бүтээгдэхүүн”, "Өвөр Монголын нэрт барааны тэмдэгт”, "Бүх улсын борлуулалтын хамтарсан нийгэмлэгийн стандартчилагдсан хөдөө аж ахуйн брэнд бүтээгдэхүүн”. Аж ахуй нэгжийн хуулийн этгээд нь хошууны зөвлөлдөх бага хурлын байнгын хорооны гишүүн, аймгийн зөвлөлдөх бага хурлын гишүүн, суурин газрын төлөөлөгч, Хянган аймгийн брокерын удирдах, өөртөө засах орны хамтын нийгэмлэгийн удирдах зэрэг ажилд сонгогдож байсан. Мөн түүнчлэн "Шилдэг 10 ХАА-н бүтээгдэхүүний менежер ”, "ӨМӨЗО-ы хэрэглэгчдийн сайшаалд нийцүүлсэн удирдагч”, "Шинжлэх ухааны дэвшилтэт хувь хүн”, "Хянган аймгийн хөдөлмөрийн загвар” зэрэг шагнал хүртэж байсан.
Компани нь Чанчунь-ий худалдааны компанитай хамтран борлуулалтын компани байгуулж, эхний "Тал нутгийн Шэн Е” органик бүтээгдэхүүний дэлгүүрээ Чанчуньд нээж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд аажмаар бүх улсын газар бүрт "Тал нутгийн Шэн Е” органик бүтээгдэхүүний дэлгүүрийг өргөжүүлж Нэгдсэн онлайн болон офлайн борлуулалтын загвараар ханган үйлдвэрлэл, боловсруулалт, борлуулалтын хэмжээгээ улам өргөжүүлж "Тал нутгийн Шэн Е” органик бүтээгдэхүүний брэндийг олонд таниулж, Хянганы ногоон бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн хөгжүүлж байгаа юм.
2014 оны органик газрын хөгжлийн газар нь илүү ихээр бараа нийлүүлэх эх үүсвэр болж, шинжлэх ухааны судалгааны үр дүнгийн дагуу тарьж ургуулан "нэг газраас давхар ашиг, нэг усыг хэрэглэх’ гэсэн эдийн засгийн орлого нэмэгдүүлэхтэй зэрэгцэн урд хошууны засаг захиргааны дэмжлэгийг хүртэн урд хошууны аж үйлдвэрийн дүүрэгт шинээр эрдэнэ шиш үр тариа боловсруулах төсөлд 2014 оны намар хөрөнгө оруулж, Хянган аймгийн эрдэнэ шиш үр тариа боловсруулах хоосон орон зайг нөхсөн. Үүний зэрэгцээ олон тариаланчдыг ажлын байраар ханган нийгэмлэгийн гишүүдийн орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна.