Хорчин баруун өмнө хошууны “Хэн Жя жимсний үйлдвэр” ХХК

   Хорчин баруун өмнө хошууны "Хэн Жя жимсний үйлдвэр” ХХК нь 2010 онд бүртгэгдсэн ба Өвөрмонголын Хянган аймгийн Хорчин баруун өмнө хошууны Э Ти тосгоны үйлдвэржилтийн паркт байрладаг. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь 3,8 сая юань, компаний эзлэх талбайн хэмжээ 18000 M2, барилгын эзлэх хэмжээ 1200 M2, жилд 100,000 кг жимсний хатаамал үйлдвэрлэх хүчин чадалтай. Компани нь 2 ширхэг хадгалалтын агуулах, нэг үйлдвэрийн байр барьсан ба мөн албан ажлын өрөө, санхүүгийн хэлтэс, бүтээгдэхүүний судалгааны хэсэг, үйлдвэрийн техникийн үйлчилгээний хэсэг, борлуулалтын хэсгийг багтаасан. Одоогоор 52 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа ба үүнд удирдлагын 8 ажилтан, судалгааны 2 ажилтан, техникийн үйлчилгээний 3 ажилтан, борлуулалтын 5 ажилтан байна.
)| Хорчин баруун өмнө хошууны Хэ Жя жимсний үйлдвэр ' ххк нь өрөл лийрийг нээх, худалдаалах болон боловсруулах ажлыг гүйцэтгэдэг. Компанид одоогийн байдлаар жимс хатаан турших хатаагчийн хэсэг, жимсийг хатааж ариутгах төхөөрөмж болон вакумдах зэрэг төхөөрөмж бий.
 

Аялал жуулчлал, бэлэг сэлт, зочдоо дайлахад хэзээд тохирох хүнсний бүтээгдэхүүн юм. Бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасан даруйд нийт аймгийн хэмжээний том хотууд болон аймгийн дотор гадна түргэн борлогддог ба Харбин. Хөххот, Тунляо зэрэг аимаг хотуудад борлуулж хэрэглэгчдийн "хамгийн дуртай бүтээгдэхүүн болсон байна. Тус компани нь Улсын засах захиргааны удирдлагын төв газарт "Хэн Жя" гэх худалдааны тэмдгээр бүртгэгдсэн юм.

Бидний бизнестээ баримтлах зарчим бол: Хэрэглэгчдийг үргэлж хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнээр хангах явдал болно.