Лю Юй (Ногоо бороо) хамтарсан хоршоо

Лю Юй (Ногоо бороо) хамтарсан хоршоо
Лю Юй хамтарсан хоршоо нь 2008 оны 3 сарын 08 өдөр байгуулагдаж, 21 гишүүниш элсүүлэн авсан бөгөөд тариалалтын талбай 500 га, үүнд үйлдвэрийн барилга 620 M2. талбай 2000 M2, нарийн боловсруулах төхөөрөмж 1 ширхэг, вакумдах төхөөрөмж 1 ширхэг, чанарын хяналтын төхөөрөмж 1 ширхэг, 200000 юаний хөрөнгө оруулалттайгаа; хамтарсан хоршоогоо бүртгүүлсэн юм. Тухайн жилдээ Хянган аймгийн ургамал хамгаалльп-: станцыг техникийн түшиц болгон эко үрийг 100 га-д, эко ногоон буурцгийг 10 мү-д эко улаан буурцгийг 10 га-д туршин тарьж өндөр амжилт олсон юм. Мөн жилдээ 160 M2 үйлдвэрийг барилгыг барьж, нарийн боловсруулалт хийх төхөөрөмж нэг худалдан авч. тухайн жилдээ хоршоо нь 30000 юаний ашигтай ажилласан байна.
 
 
2009    онд 1200 га газрын шинээр байгуулж, 11 худаг ухан, 2000 M2 боловсруулах үйлдвэр, 300 M2 үйлдвэрийг барилгыг барьж, шинээр 1 иж вакумдагч төхөөрөмжийг худалдан авсан бөгөөд хамтарсан хоршооны зүгээс "Балгас” нэрийн эко будааг бүртгүүлэхээр хүсэлт гаргасан нь амжилт олж, Улсын түвшний эко хүнсний бүтээгдэхүүний батламжийг авч, бүтээгдэхүүн нь "QS’’-г баталгаажив. Одоо хамтарсан хоршоо нь 236 гишүүнтэй, 3,150,000 юаний үндсэн хөрөнгөтэй болсон байна. 2009 онд хамтарсан хоршоо захиалгын хуудсаар эко үр 200000 кг, ногоон буурцаг 50000 кг, улаан буурцаг 10000 кг-ийг худалдан борлуулж, нийт борлуулалтын хэмжээ 3550000 юаньд хүрч, хоршооны гишүүдийн тү тутмаас олох орлого 300 юаниар нэмэгдэж, гишүүн бүрийн орлого дунджаар 4000 юаниар өссөн юм. Ажил хөдөлмөрийн өндөр амжилтаараа аймгийн засаг захиргааны нэгжээс аймгийн түвшний загвар хамтарсан хоршоогоор өргөмжлөгдсөн байна. 2010 онд хамтарсан хоршоо нь эко үр 3000 га-д, эко шар будаа 1000 га-д, эко ногоон буурцаг 500 га-д, эко улаан буурцаг 500 га-д тариалав. Мөн 500 M2 талбайтай агуулахын өргөтгөлийг барьж, 2000 M2 үйлдвэрийн талбайг хатуу хучилттай болгож, дунд хэмжээний вакумдаж савлагч 1 ижийг худалдан авсан байна. "Лю Юй эко будаа” улам том, улам хүчирхэг болох үед нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь дотоодын эрэлтийг хангаад зогсохгүй, "Аю Юй эко шар будаа” брэнд нь аль хэдийнээ Бээжин, Шанхай зэрэг том хотуудын дэлгүүрүүдэд борлуулагддаг болов.
 
 
2010    онд хамтарсан хоршоо нь 1000 га газрын өргөтгөн байгуулж, тус газартаа 200000 юаний хөрөнгө оруулалт хийж, 20 худаг нэмж гарган, 20 га газарт шинэ бүтээгдэхүүн болох хар шошийг нэмж тариалжээ.
2012    онд хамтарсан хоршоо нь 800 мү газрыг өргөтгөн, шинээр 42 гишүүн элсүүлж, өөрөө явагч услалтын машин 4 ижийг шинээр худалдан авав.
 
 
2013    онд хамтарсан хоршоо нь нийт 362 гишүүнтэй бол, 1200 га газрыг өргөтгөн, хөрш зэргэлдээ тосгоноос 28 гишүүнийг элсүүлэн, үр тариа нарийн ялгагч машин 2 ижийг худалдаж авсан байна. 
 
Одоогоор хамтарсан хоршооны үндсэн хөрөнгө 35 сая юань-д хүрч, 6 төрлийн бүтээгдэхүүн нь эко батламжийг хүртэж, байгуулсан талбай нь 8000 га' байгааг, дахин 2000 га-гаар өргөтгөн 10000 га-д хүргэхээр төлөвлөж байна. Борлуулалтын цахим хуудас 12-ыг нээн, үйлдвэрийн барилгыг 800 м2-аар өргөтгөн барьж, эрдэнэ шиш боловсруулагч төхөөрөмж 1 ижийг худалдан авав. Ийнхүү хамтарсан хоршоо нь тариалалтын суурь газрын стандартчилал, боловсруулалтын шинэчлэл борлуулалтыг цахимжуулах ажлыг хэрэгжүүлж байна.