Хянган аймгийн Мин Шинь Хүнс ХХК

 Хянган аймгийн Мин Шинь Хүнс ХХК нь 2014 оны 1 сард байгуулагдсан бөгөөд 10000000 юань-ий үндсэн хөрөнгөтэйгөөр бүртгүүлсэн. Нийт хөрөнгийн хэмжээ нь 90000000 юаниас даваад байна. Жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь 18000000 юань. Компаний үйлдвэрлэлийн хэсэг нь Хорчин баруун гарын өмнөд хошууны аж үйлдвэрийн паркт баригдсан бөгөөд төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 55000000 юань, эзэлж буй талбайн хэмжээ нь 46000 мкв, түүхий эдийн цехийн хэмжээ нь 4000 мкв, үйлдвэрлэлийн цех нь 6000 мкв, бүтээгдэхүүний агуулах нь 7000 мкв, бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн 1300 мкв, албан ажлын өрөө 6000 мкв, ажилчдын байрны хэмжээ нь 8000 мкв. Ажлын байрны орон тоо 150 гаруй. Ард иргэдийн жилийн эдийн засгийн орлогыг 23000 юаниар нэмэгдүүлсэн. Ганц орон нутгийн эдийн засгийн хөгжил болон экспорт худалдааны үйл ажиллагаа явуулахаас гадна ядуурлын бууралтыг хурдасгахад хувь нэмэр оруулж байгаа билээ. Орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх нь хөдөлмөр эрхлэлтийн дарамтаас хөнгөвчлөхөд эерэг үүрэг гүйцэтгэсэн байна.

Мин шинь хүнсний бүтээгдэхүүний ХХК нь Мин Шинь үржүүлэг ХХК болон Мин Шинь хувцас худалдааны компанийг түшиглэн хүчирхэг суурь болгон мэргэжлийн туулайны мах нарийн боловсруулах үйлдвэр байгуулсан. Компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн "хэрэглэгчдэд үйлчлэхийг стандарт болгон, хэрэглэгчидийн сэтгэлд хүрэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх”-ийг үйл ажиллагааны зарчмаа болгон ажиллаж байна. "Шим тэжээлийн тэнцвэрийг хангах, ногоон эрүүл хүнсний бүтээгдэхүүн” гэсэн аж ахуй нэгжийн үзэл баримтлалыг дагаж мөрддөг, тасралтгүй дотоод болон гадаадын шинэ технологи, шинэ шинэ тоног татан оруулж мөн хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүний мэргэжилтнүүдээр өөрийн судалгааны багийг бүрдүүлж "туулай цуврал бүтээгдэхүүн шарж, утсан, шарсан, хайрсан” зэрэг хүн бүрт тохиромжтой хэдэн арван төрлийн амттай хүмүүсийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүнийг хийж байна. Газар бүрийн хэрэглэгчиддээ зориулан хүнсэнд хэрэглэхэд хялбар, аюулгүй найдвартай, байгалийн ногоон зэрэг шим тэжээлээр баян өндөр технологитой зах зээлд өндөр байр суурь эзэлдэг шим тэжээлээр баян эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангаж байна.
 
 
"Туулайн бүтээгдэхүүн” брэнд бүтээгдэхүүн нь дан ганц Хянган аймгийн нутагт танигдсанаас гадна бусад мужийн зах зээлд аажмаар танигдсан бөгөөд Юн Нань, Кунь Мин, Сы Чуань Мянь Ян, Ху Нань Чан Ша зэрэг газруудад салбаруудаа нээж өөрийн борлуулалтын замыг нээсэн. "Үйлдвэрлэл, хангамж, борлуулах” гэсэн нэг цэгийн үйлдвэрлэлийн гинжин бүтцийг гүйцэтгэн, ирээдүйд алхан орох группын хатуу үндэс еуурийг тавьсан байна.