Парист Өвөр Монголын цаасан хайчилбарын үзэсгэлэн гарав

3-р сарын 17-21-нд Парист ӨМ-ын цаасан хайчилбарын урлагийн үзэсгэлэн болж, Хятадын цаасан хайчилбарын мастер Дуань Жяньжюний уран бүтээл олны сайшаал хүртэв.

Дуань Жяньжюний 50 гаруй бүтээлийг Парист дэлгэн үзүүлсэн бөгөөд нутгийн олон хүмүүс газар дээр нь сурч, энэ урлагийг гайхаж байлаа.

ӨМ-ын Хорингэрийн цаасан хайчилбарыг 2009 онд ЮНЕСКО-гийн дэлхийн зэрэглэлийн биет бус соёлын өвийн төлөөлөгчийн жагсаалтад бүртгүүлсэн байна. Энэ урлагийн төлөөлөгч уламжлагч Дуань Жяньжюний бүтээлийг сүүлийн жилүүдэд Дани, Швед , Итали, Канад зэрэг улс орон, бүс нутагт дэлгэн үзүүлж байна.