Ши Жиньпин Пакистаны ерөнхийлөгчид баярын цахилгаан илгээв

Лалын Бүгд Найрамдах Пакистан Улсын 76 дахь улсын баярт тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин 23-нд Пакистаны ерөнхийлөгч Мамноон Хусайнд баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад Пакистан бол сайн хөрш, сайн найз, сайн түнш, сайн ах дүү юм. Дипломат харилцаа тогтоосноос нааш хоёр орон хамгийн дотносог найрсаг харилцааг байгуулж, тал бүрийн хамтын ажиллагааг өрнүүлэв. Хоёр ард түмэнд үр буян хүртээсэн төдийгүй бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал ба хөгжил цэцэглэлтэд тус дөхөм үзүүлэв. Хятад Пакистаны харилцааг миний бие дээд хэмжээгээр чухалчлан үзэж байгаа бөгөөд Тантай хамт хоёр орны хамтын цогцын агуулгыг тасралтгүй баяжуулахад бэлэн байна. Үзэсгэлэнт найрсаг Пакистан оронд айлчилж тантай уулзахыг хүсэн хүлээж байна гэв.
Reply
  • Rita

  • 17 April 2023 02:14
  • Group: Guests
  • ICQ:
  • Registered: --
  • Status:
  • Comments: 0
  • Articles: 0
^
Howdy! I just would like to give you a big thumbs up
for the excellent information you have right here on this post.
I am coming back to your web site for more soon.

My web page: בלוג מעניין