Ли Кэчян Пакистаны ерөнхий сайдад баярын цахилгаан илгээв

Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 23-нд Лалын Бүгд Найрамдах Пакистан Улсын 76 дахь улсын баярт зориулан Пакистаны ерөнхий сайд Шарифд баярын цахилгаан илгээв.

Ли Кэчян, Пакистан бол Хятадын найрсаг хөрш бөгөөд дээд хэмжээгээр итгэлцсэн стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Хятад Пакистаны харилцаа цаг хугацааны сорилтыг өнгөрүүлж, орнуудын эв нийцтэй харилцаж, найрсгаар хамтран ажиллах үлгэр жишээ болсон юм. Хятадын засгийн газар ирээдүйд чиглэсэн байр суурийн дагуу хоёр орны харилцааг хөгжүүлж, Пакистантай хамт Хятад Пакистаны эдийн засгийн бүсийг сайтар байгуулж, хоёр талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг тасралтгүй урагш ахиулахад бэлэн байна гэв.