"Америкт хөрөнгө оруулалт хийх чуулга уулзалт" бол Америкийн ерөнхийлөгч Б.Обамагийн санаачилсан хөрөнгө оруулалтын индэр бөгөөд олон орны аж ахуйн нэгж Америкт хөрөнгө оруулалт хийж, ажлын байр гарган, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой юм. Америкийн худалдааны яамны газар дээр нь нийтэлсэн бүртгэлээс үзэхэд, 2013 онд Хятад улсын Америкт оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 8 тэрбум 23 сая ам долларт хүрчээ. 2009-2013 оны жилийн дундаж тогтмол өсөлтийн хэмжээ 41.54 хувьд хүрч, өсөлтийн хурдаар дэлхийд тэргүүлж байна.
Америкийн худалдааны яамны сайд Пенни Прицкер, гадаадын орнууд Америкт хөрөнгө оруулалт хийхийг сайшааж байна. Үүгээр дамжин хөрөнгө оруулалтын орчинг улам сайжруулна гэдгээ амлажээ.
Мөн өдрийн хөрөнгө оруулалтын чуулганд Хятадын эх газар болон Хонконгийн 150 гаруй төлөөлөгч оролцжээ.