Хятад Энэтхэгийн хилийн асуудлаар хуралдав

23-нд Шинэ Дели хотноо Хятад Энэтхэгийн хилийн асуудлаарх тусгай төлөөлөгчийн 18 дахь уулзалт болов. Хятад улсын тусгай төлөөлөгч, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи Энэтхэгийн тусгай төлөөлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Довалтай хилийн шугамын асуудлаар санал бодлоо гүнзгий солилцон, хоёр орны хоёр талын харилцаа, харилцан анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар стратегийн солилцоо хийсэн байна.

2014 оны 9-р сард Ши Жиньпин дарга Энэтхэгт амжилттай айлчлан, хоёр орны удирдагч ирэх 5-10 жилийн Хятад Энэтхэгийн стратегийн хамтын ажиллагааны чиглэлийг зааж төлөвлөсөн, хоёр орны удирдагчийн чухал нийтлэг ойлголцлыг хамтран хэрэгжүүлж, дээд давхаргын харилцан айлчлалыг хэвээр байлган, Хятад Энэтхэгийн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг тасралтгүй хөгжүүлнэ гэж хоёр тал үзжээ.

Хятад Энэтхэг бол чухал хөрш, одоогийн дэлхийн хоёр том хөгжиж буй орон, хамгийн амьжиргааны хүчин бүхий шинээр хөгжсөн зах зээлтэй улс юм. Хоёр тал хамтран зүтгэж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулж, олон улсын болон бүс нутгийн ажил хэрэг дэх зохицуулалтаа чангатган, улам нягт түншийн харилцааг хамтран цогцлоож, дэлхийн энх тайван хөгжилд улам их хувь нэмэр оруулах ёстой гэж хоёр тал илэрхийлэв.