60 орчим улс орон "Нэг бүс нэг зам"-д элсэх хүсэлт гаргав

23-нд, Хятадын ГХЯ-ны сайд Ван И Хятадын хөгжлийн чуулга уулзалтын 2015 оны хуралд илтгэл тавихдаа, Хятадын засгийн газар "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг дорвитой ахиулж байна. Энэ нь эртний торгоны замын үзэл санааг уламжилж байгаа бөгөөд өдгөө цагийн хамтын ажиллагааны асар их эрэлт хэрэгцээнд нийцэж буй тул 60 орчим улс орон "Нэг бүс нэг зам"-д элсэх хүсэлтээ тавьсан гэжээ.

Ван И, "Нэг бүс нэг зам" бол Хятад улсаас дэлхийд олгосон олон нийтийн бүтээгдэхүүн юм. Олон орон, олон улсын байгууллага, үндсэн дамнасан компани, банк санхүүгийн байгууллага, засгийн газрын бус байгууллагууд идэвхтэй оролцохыг хүсэж байна гэжээ.

Ван И, өнөөгийн дэлхийн шинжтэй өрсөлдөөнд, Хятад улс бусдаас түрүүлэн хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх олон улсын шинэ харилцаа тогтоох санаачилга дэвшүүлсэн бөгөөд энэ үзэл санааг улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, соёл зэрэг гадаад харилцааны бүх талд хэрэгжүүлсэн юм. Хятад улс холбогдох талуудтай хамтдаа Азийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулан, торгоны замын сан, дэд бүтцээр түншлэх зэрэг механизмыг сайтар ашиглаж, эдийн засгийн хөгжлийн олон зам сувгийг нээж, бүс нутгийн хөгжлийн зөрөөг багасган, нэгдэх үйл явцыг түргэтгэхийг онцолсон байна.