Ван И Орос, Монголын гадаад хэргийн сайд нарын орлогчидтой уулзав

Ван И Орос, Монголын гадаад хэргийн сайд нарын орлогчидтой уулзав

 

23-нд Хятадын ГХЯ-ны сайд Ван И Хятадад ирж Хятад, Орос, Монгол гурван талын орлогч сайдын хэмжээний 2-р зөвшилцөлд оролцож буй Оросын гадаад хэргийн орлогч сайд Моргулов, Монгол улсын гадаад хэргийн орлогч сайд Оюундарь нартай уулзжээ. Хятадын ГХЯ-ны орлогч сайд Цэн Гүөпин хуралд оролцсон байна.

Ван И, Хятад, Орос, Монгол гурван орон бол чухал хөрш юм. Гурван тал хамтын ажиллагаа өрнүүлэх нь гурван орны тэргүүлэгсдийн тохиролцсон чухал нийтлэг ойлголт төдийгүй, гурван орны хамтын ашиг сонирхолд нийцэж байгаа. Гурван орны гадаад харилцааны салбарын бодлогын удирдамж, ерөнхий зохицуулах үүргийг идэвхтэй гүйцэтгэж, нөөц хүчээ шавхан, харилцан ашигтай хамтаар хожих хамтдаа ашиг олох төслийг эрэлхийлж, гурван талын хамтын ажиллагааг амжилтагд хүргэн, тогтвортой хөгжлийг ахиулахыг хүсэж байна гэжээ.

Орлогч сайд Моргулов, Оюундарь нар Хятадын ГХЯ-ны сайд Ван И хүлээн авч уулзсанд баярлаж байгаагаа илэрхийлээд, Орос, Монгол хоёр орон Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг өөрийн орны гадаад харилцааны тэргүүлэх чиг хандлага болгож, гурван талын хамтын ажиллагаа өрнүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж байгаа бөгөөд Хятадтай хамт хамтын ажиллагааг эерэг үр дүнд хүргэхэд бэлэн байна гэжээ.