ӨМӨЗО-ны хилийн худалдааны экспорт импортын хэмжээ өсжээ

2-р сарын эцсийн байдлаар, энэ оны эхний хоёр сарын ӨМӨЗО-ны аж ахуйн нэгжийн хил дагуух жижиг хэмжээний экспорт импортын худалдаа 3 тэрбум 320 сая юань хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.1 хувиар өсжээ. Үүнд экспортын хэмжээ 210 сая юань буюу 9.7 хувь, импортын хэмжээ 3 тэрбум 110 сая юань буюу 1.6 хувиар өссөн байна.

Гаалийн тоо бүртгэлд хуруулснаар, ӨМӨЗО-ы аж ахуйн нэгж болон ОХУ-ын хилийн худалдааны экспорт импортын хэмжээ 2 тэрбум 210 сая юань хүрч, хилийн экспорт импортын нийт худалдааны 66.5 хувийг эзэлж тэргүүлсэн бол ӨМӨЗО Монгол улс хоорондын хилийн худалдааны экспорт импортын хэмжээ 1 тэрбум 110 сая юань хүрч 40 хувийг эзэлжээ.

Манжуур хотын аж ахуйн нэгжийн хилийн худалдааны экспорт импортын хэмжээ 1 тэрбум 860 сая юань хүрч, ӨМӨЗО-ын хилийн экспорт импортын нийт худалдааны 55.9 хувийг эзэлж, ӨМ-ын хилийн экспорт импортын худалдааны гол чиглэлийг тодорхойлж байна. Эрээн хотын аж ахуйн нэгжийн хилийн худалдааны экспорт импортын хэмжээ 890 сая юань хүрч, ӨМӨЗО-ын хилийн экспорт импортын нийт худалдааны жагсаалтад удааллаа. Гол экспортлогдож байгаа бүтээгдэхүүнд ган материал, барилгын материал, хүнсний ногоо зэрэг багтаж, импортын худалдаа эрчим хүчний бүтээгдэхүүнээр голлож байна.